
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км зайтай Маш хэмээх газарт малчин 26 настай эмэгтэй А аравдугаар сарын 15-ны 07:00 цагийн орчимд малаа хайж яваад, сураггүй болсон. Энэ тухай дуудлагыг тухайн өдрийн 16:50 цагт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, ар гэрийнхэн иргэн А-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.




















































































© 2024, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан болно. | www.tug.mn








