Вьетнамаас зөөвөрлөгдсөн улаанбурхан өвчний гурван тохиолдол бүртгэгдлээ

Хуваалцах:
Вьетнамаас зөөвөрлөгдсөн улаанбурхан өвчний гурван тохиолдол бүртгэгдлээ

Улаанбурхан өвчний гуравдахь  тохиолдол батлагдсан байна. Энэ нь урьдын адил Вьетнам улсаас зөөвөрлөгдөн орж ирсэн өгүүлэмжтэй аж. Ингэснээр  Вьетнамаас зөөвөрлөгдсөн улаанбурхан өвчний гурван тохиолдол бүртгэгдээд байна. Үүний өмнөх буюу хоёр дахь тохиолдлыг урд шөнө 23.00 цагийн орчимд баталсан юм.

2025 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхий даяар 3106 улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгджээ. Үүнээс монголчуудын ихээр зорчдог Вьетнам, Тайланд улсад дэгдэлт их  байгаа аж.Тиймээс  монголчуудыг гадаадад зорчихын өмнө улаанбурханы вакцинд хамрагдахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих