Ноён Трамп өчигдөр /2017.09.02/ хоёр дахь удаагаа үерийн гамшигт өртөөд байга Техас мужад айлчллсан юм.
Хар салхины улмаас долоо хоногийн өмнө Техасын нутагт гэнэтийн үер бууж, байгалийн гамшиг болсон.
Одоогийн байдлаар үерийн улмаас 47 хүн нас барсан бөгөөд ойролцоогоор 43,000 нь одоо хамгаалах байранд байрлаж байгаа аж.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр (2017.09.02) Техас муж улсад дахин очиж, нөхцөл байдалтай танилцаж байна. Тэрбээр гамшгийн хохирлыг барагдуулахаар холбооны сангийн нөөцөөс 7.85 тэрбум ам.долларын яаралтай тусламжийн санхүүжилт батлуулах саналыг Конгресст тавьжээ.
Харин Техас муж улсын захирагч Грег Абботт далайн шуурга, үерийн гамшгийг бүрэн арилгахад 125 тэрбум ам.доллар хэрэгтэй хэмээн мэдэгдсэн байна.
Зарим оршин суугчдад гэртээ эргэж очихыг зөвшөөрсөн боловч бусад газруудад үерийн ус нэмэгдсээр байгаа юм.
Т.Цолмонсайхан