
Украины Эрүүл мэндийн сайд Ульяна Супрун нь аудитийн шалгалт дуусахаар шоронд очиж болно гэж Ерөнхийлөгчийн зөвлөх, "Борис" клиникийн үүсгэн байгуулагч, хамтран эзэмшигч Михаил Радутский хэллээ. Төрийн тэргүүний зөвлөх Фэйсбүүкт санал бодлоо хуваалцаж, тэрээр хэлэхдээ: "Украины Эрүүл мэндийн яам дөрөв дэх жилдээ эм худалдаж аваагүй" гэв. Украйны улсын эмнэлгүүдийн эмнэлгийн худалдан авалтыг өнгөрсөн жилээс өөрийн мэдэлдээ авчээ.
Хатагтай Ульяанагийн үзэж байгаагаар яамны үйл ажиллагаа, худалдан авалтад хийж буй аудитийн шалгалт хараахан дуусаагүй байна. Тэрбээр, Бүх юм "цэвэр" байх болно гэжээ.
Өмнө нь "News.ru" сайтад Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский: "Эрүүл мэндийн яамны тэргүүн Ульяна Супрунийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх ёстой" гэж байжээ. Энэ талаар "Сөрөг хүчин-Амьдралын төлөө" намын дарга Вадим Рабинович ч мэдэгдэж байсан байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу