Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо

Хуваалцах:
Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо

Монголбанкны Ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн: "Монголбанкны ажил бол ойлгомжтой байгаа. Монгол улсын өмнө тулгараад байгаа асуудлууд байна. Нэгдүгээрт, Саарал жагсаалтын асуудал, хоёрдугаарт ОУВС-тай хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд байна. Мэдээж эдийн засаг сэргээд тогтворжиж байгаа. Энэ тогтвортой байдлыг хангахад мөнгөний бодлого маш чухал. Дараачийн долоо УИХ-аар мөнгөний бодлогоо эцэслэн батлуулах гэж байна. Ажил бол ойлгомжтой байна.

Саарал жагсаалтад орсноор ФАТФ хяналтанд орсон. Энэ нь нэг байгууллага, нэг хүнийг бус Монгол улс тэр чигтээ орно. Тэгэхээр Монгол улс багаараа ажиллаж байж Саарал жагсаалтаас гарна. Бид 2020 оны мөнгөний бодлогын үндсэн чиглэл дотор хурдан хугацаанд Саарал жагсаалтаас гарах зорилтыг дэвшүүлээд явж байна" гэв. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих