
Архангай аймгийн Хангай сумын Тэрх баг “Мөрөнгийн зүүн жалга” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 270 км, сумын төвөөс баруун зүгт 40 км/-т, /Ө- 47°44’24.0” У- 99°01’48.0”/ арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 09:04 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Тэрх багийн даргаас тодруулахад хохирол учраагүй бөгөөд иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн гэж мэдээлсэн.
Мөн Архангай аймгийн Хангай сумын Чандмань багийн “Баруун- Эх” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 256 км, сумын төвөөс баруун зүгт 26 км/-т, /Ө-47078”, У-99°09”/ 11.03-ны өдрийн 14:59 цагт 3.9 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 15:04 цагт ООГФХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Тэрх багийн даргаас тодруулахад хохирол учраагүй иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй гэж мэдээлсэн.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2020-08-05 21:04:06
Нээрээ тийм байна шдээ
Зочин 2020-08-05 18:39:06
Ongiroo novsh ve!
Зочин 2020-08-05 01:38:59
хөлдүү мунаг шүү дээ