НИЙГЭМОнцлох

Үнэрч нохой "Уран" хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ

Хуваалцах:
Үнэрч нохой "Уран" хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ

Үнэрч нохой "Уран" хулгайн гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлжээ.

Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 4-ний өдрийн 22:00 цагт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах нэгэн биллиардын газраар үйлчлүүлж байсан иргэний гар утас хулгайд алдагдсан тухай дуудлага тус дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүн, нохойн төлөөлөгч Ахлах дэслэгч Х.Шинэбаяр болон албаны “Уран” дуудлагатай үнэрч нохойн хамт ирж самналт хийлгэхэд 23 настай эрэгтэй “А” гэгч нь дээрх иргэний гар утсыг хулгайлан 00 өрөөнд нуусан байсныг халуун мөрөөр нь илрүүлжээ.

Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн “Уран” дуудлагатай эрэлч нохой нь урд нь хохирол ихтэй, ноцтой олон хэргийг халуун мөрөөр нь илрүүлж байсан тухай албаныхан хэлж байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих