ДЭЛХИЙД

Жо Байден НАТО-гийн уулзалтад оролцохоор Брюссельд очлоо

Хуваалцах:
Жо Байден НАТО-гийн уулзалтад оролцохоор Брюссельд очлоо

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден NATO-ийн ээлжит бус уулзалтад оролцохоор Бельгийн нийслэл Брюссельд хүрэлцэн ирлээ. Тэрбээр цэргийн эвслийн гишүүн орнуудын Төрийн тэргүүн нартай уулзаж, Украины нөхцөл байдал, ОХУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна.

Дөрөв хоног үргэлжлэх айлчлалаар Жо Байден NATO-ийн ээлжит бус уулзалтаас гадна “Их 7”-ийн болон Европын зөвлөлийн уулзалтад оролцоно.

Уулзалтын дараа АНУ болон холбоотон орнууд ОХУ-ын эсрэг шинэ хоригуудаа танилцуулах юм. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены оролцох дээд хэмжээний уулзалтуудаас бодит үр дүн хүлээж байгаагаа мэдэгдсэн байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх