
"Тавантолгой" ХК-ийн хамт олон НОГООН ГОВЬ-БИД БҮТЭЭНЭ уриан дор "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хүрээнд мод тарих ажлыг албан ёсоор эхлүүллээ. Говийн хөрсөнд үрслүүлсэн сухай, хайлаас зэрэг 1100 тарьцыг технологийн дагуу тарьжээ.
Тус ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад, Цогтцэций, Булган сумдуудад мод тарих юм.
Мөн МУИС-тай хамтын ажиллагааны хүрээнд Номгон суманд эрдэм шинжилгээний судалгааны төвийг байгуулахаар ажиллаж бөгөөд заган ойг тус бүс нутагт тарьж ургуулна.






Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2022-05-19 17:28:37
Арчилж тордоод сайхан ургуулаарай даа. Эх орноо сайхан болгомоор л байна шүү