МЭДЭЭОнцлох

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна

Хуваалцах:
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна

2022.05.25 / ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 25

ЗУНЫ ТЭРГҮҮН ХӨХӨГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

  • Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна
  • Наран ургах, шингэх: 05.03-20.35
  • Барилдлага: Рашаан   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Мод

Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойд зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих