МЭДЭЭОнцлох

Б.Орхонбаярын арслан цолны мялаалга наадам ирэх сарын 05-нд болно

Хуваалцах:
Б.Орхонбаярын арслан цолны мялаалга наадам ирэх сарын 05-нд болно

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тод од нь Сэлэнгэ аймгийн шинэ залуу хүчтэн Баярсайханы Орхонбаяр байв.

Монгол үндэсний бөхийн уран хурц барилдаан, ур чадварын гайхалтай сайхныг бөх сонирхогч түмэн олон түүнээс хардаг билээ.

Олны тэрхүү их хүлээлт итгэлийг Б.Орхонбаяр Улсын АРСЛАН хэмээх эрхэм цол хүртэн баяр нэмлээ.

Баяр наадмын их амралтын ажлын эхний өдөр аймгийн удирдлагууд шинэхэн АРСЛАНГАА хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Б.Орхонбаярын арслан цолны мялаалга наадам ирэх сарын 05-нд болно

Б.Орхонбаяр 21 насандаа улсын НАЧИН цол хүртэж байсан бол 24 насандаа улсын АРСЛАН цолтны эгнээнд ийнхүү нэгдлээ. Домогт бөх Д.Данзан, Г.Эрхэмбаяр нарын залгамж Баярсайханы Орхонбаяр Сэлэнгэ нутгаас төрж буй гурав дахь арслан цолтон болж байгаа юм.

Боохой Данзангийн авшигтай Цагааннуурын хөндийгөөс, буурал дээдсийн шүтээнтэй Таванханы нөмрөөс, дэвсэг ижийдээ сүсэглэсэн түмэн олны ивээлээс, буян хурж тогтох өөдөө заяатай нутгаас минь АРСЛАН цолтон ийнхүү мэндэллээ.

Монгол бөхийн босоо хийморь өнө мөнхөд ивээж явах болтугай.

 


Хуваалцах:
0Хаха
1Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих