
Тавантолгой ХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн: БИ 340 МЯНГАН ТОНН НҮҮРС ШАТСАН ГЭЖ ХЭЛЭЭГҮЙ, БИ УУРХАЙЧИН БОЛОХООС УЛС ТӨРЧ БИШ.
МУ-ын Засгийн газрын шийдвэрээр “Тавантолгой” ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийн дагуу Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан ажлын хэсэг ирж Бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон.
Энэ үеэр сэтгүүлчийн асуусан нүүрс шатдаг уу гэсэн асуултад миний хувьд нүүрс бол хадгалалтын горим алдагдах, исэлдэх явцад шатдаг гэж хариулсан. Харин 340,000 тонн уу гэдэг асуултыг асуухад нь гайхан сэтгүүлч асуултаа буруу асууж бн гэж ойлгон тиймээ нүүрс шатдагаа л гэж хариулсан.
Гэвч дараа нь тодруулахад Лувсангийн Энхболд 340 мянган тонн нүүрс шатсан гэх ор үндэсгүй яриаг гаргаж сэтгүүлчдэд асуулт бэлтгэж өгсөн болохыг мэдэж авлаа. 340,000 тн нүүрс шатсан гэж би хэлээгүй, тийм худал яриа гаргасан Лувсангийн Энхболдыг ярилцлага мэдээллийг олж үзээ ч үгүй. Бүүр гайхаад юун 340 мянган тонн шатсан гэж асууж бгаан болоо л гэж бодоод өнгөрсөн тухайн үйл явдал улс төрийн зорилготой байсныг би мэдээгүй! Би улс төрч биш би жирийн уурхайчин. Уул уурхайн салбарт 10 гаруй жил ажиллаж байна. Үүнээс ууган Тавантолгой ХК-д 2013 оноос хойш ажиллаж байна. Төрийн шийдвэрийг олон нийтэд адил тэгш хүргэх үүрэгтэй хэвлэлүүд зориудаар миний хэлснийг мушгин гуйвуулж байгаад уурхайчин хүний хувьд харамсаж байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2022-12-11 05:00:21
ЧИ унтаж байгаагүй.бол шатсан гэж хариулсан шүү
Зочин 2022-12-10 19:01:50
Chi uurhaichin bish!Chi hulgaich.
Зочин 2022-12-10 18:10:18
340,000,0 тн нүүс шатвал таван толгой орд газар тэр чигээрээ түймэрт автана жаахан хэмжээ хэмжигдэхүүний мэдлэгтэй болмоор юм даа манай сэтгүүлчид.
Зочин 2022-12-10 17:46:15
Ам алдвал барьж болдоггүй, агт алдвал барьж болдог гэж ярьдаг даа...яалт ч үгүй 340.0 тонн нүүрс шатсан гэж ойлгогдхоор л хариулсан даа.
Зочин 2022-12-10 17:22:06
Чи хэлсэн шүү