ДЭЛХИЙДОнцлох

"Junior Eurovision-2022” хүүхдийн дууны уралдаанд Франц хүү түрүүлжээ

Хуваалцах:
"Junior Eurovision-2022”  хүүхдийн дууны уралдаанд Франц хүү түрүүлжээ

Арменийн нийслэл Ереван хотноо зохион байгуулагдсан “Junior Eurovision-2022” олон улсын хүүхдийн дууны уралдаанд Франц хүү Лиссандро түрүүлжээ. Өдгөө 13 настай Лиссандро “Oh Maman!” дуугаараа 203 оноо авснаар тэргүүн байр эзэлсэн бол зохион байгуулагч Армени хоёрдугаарт, Гүрж гуравдугаарт, Ирланд дөрөвдүгээрт шалгарсан байна. Их Британийн оролцогчийн хувьд олон нийтийн санал асуулгад түрүүлсэн ч 146 оноотойгоор тавдугаар байр эзэлжээ. Лиссандро шагналаа гардан авсныхаа дараа, “Би маш их баяртай байна, бүгдэд нь талархал илэрхийлье. Франц улс өнө мөнх орших болтугай” хэмээн хэлсэн байна. Энэ жил “Junior Eurovision” тэмцээний 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд 16 улс орны төлөөлөл оролцжээ. 9-14 насны хүүхдүүд оролцдог энэхүү тэмцээнийг “BBC” телевиз анх удаагаа нэвтрүүлжээ. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих