ДЭЛХИЙДОнцлох

Загвар өмсөгчийн хэрэг Хонконгчуудыг айдаст автуулаад байна

Хуваалцах:
Загвар өмсөгчийн хэрэг Хонконгчуудыг айдаст автуулаад байна

Санхүүгийн төв гэгддэг Хонконгийн хэвлэлүүд сүүлийн үед тус бүс нутагт болсон  нэгэн бараан хэргийн талаар түгээмэл мэдээлж байна. Загвар өмсөгч, нөлөөлөгч Эбби Чой нас барсан бөгөөд түүний биений хэсгүүд нь мах зүсэгч, цахилгаан хөрөөний хамт өнгөрсөн сард түрээсийн байрнаас олдсон юм. 28 настай  дөрвөн хүүхдийн ээжийн үхэл дэлхийн хамгийн аюулгүй хотуудын нэгд тооцогддог хотыг аймшигт автуулаад зогсохгүй дэлхийн олон хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг хөнөөсөн гэх аймшигт  хэргийн талаар мэдээлж байна. Хонконгчуудын хувьд энэ нь тус хотод урьд өмнө нь болсон аймшигт  хэргүүдийн тухай гашуун дурсамжийг дахин сэргээсэн үйл явдал болж байна.  1999 онд "Hello Kitty" хэмээх аллага болж байсан бөгөөд 23 настай Фан Мэн И-г гэмт хэргийн бүлэглэлийн гишүүд хулгайлж, өмнө нэг сарын турш хэрцгийгээр тамлан зовоосны эцэст мөн л мөчилсөн байсан аж. Түүний гавлын ясыг “Hello Kitty”  хүүхэлдэй дотор оёсон байжээ. 1982 онд мөн дөрвөн эмэгтэйг хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарч байсан.  Гэхдээ 7.4 сая хүн амтай Хонконгт  тхүчирхийллийн гэмт хэргийн гаралт маш бага байдаг. Нью-Йоркт хэдэн зуун хүн амины хэрэг гардаг бол Хонконгод жил бүр хэдхэн  хүн амины хэрэг гардаг. Мөн өнгөрсөн онд ердөө 77 хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн бол Нью-Йоркт 17 мянга, Лондонд 24 мянган хулгайн гэмт хэрэг бүртгэгдсэн байна.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих