
Цагаан ордны залгамжлагч Жо Байден 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө улс төрийн өрсөлдөгчдөө дарахын тулд “Сталинист” тактик хэрэглэж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп мэдэгджээ. Баасан гарагт төрийн нууцад хамаарах баримт, бичиг ашигласан хэргээр 37 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн хэрэгт буруутгагдаад буй Трамп Жоржиа мужийн Колумбус хотод цугласан Бүгд найрамдах намын төлөөлөгчид болон зочдод хандаж хэлсэн үгэндээ "Байден улс төрийн гол өрсөлдөгчөө шоронд хорихыг оролдож байна. Яг л тэд Сталинист Орост эсвэл Коммунист Хятад шиг” хэмээжээ. Түүнчлэн Трампыг мөрдөн байцаагчдад худал хэлсэн гэж буруутгаж байгаа юм. Тэрбээр мөн “Байдены дэлхийн тавцан дахь сул тал нь АНУ "уналтанд орсон үндэстэн" гэдгийг нотолсон” гэжээ. Трамп 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Байденыг эсэргүүцэх АН-ын тэргүүн нэр дэвшигч хэвээр байгаа ч хууль эрх зүйн асуудал нь гүнзгийрч байна. Мөн тэрбээр 2020 оны сонгуулийн дүнг хууль бусаар хүчингүй болгохын тулд мужийн албан тушаалтнуудад шахалт үзүүлсэн гэх үндэслэлээр шалгагдаж байгаа юм. Трамп өөрийг нь буруутгаж байсан ч Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа хэзээ ч орхихгүй гэж мэдэгдсэн бөгөөд 2024 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийнхөө талаар “Бид глобалистуудыг хөөж, коммунистуудыг хөөнө. , мөн бид эх орноо үзэн яддаг өвчтэй улс төрийн ангиудыг байхгүй болгоно" хэмээсэн.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу