
Сөрөг хүчин болох Ардилсан нам нар өөд үзэхгүй нь. Учир нь, олон арван тийш харсан , дор бүртээ амбийцтай, албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй болсон АН-ын гишүүд арайхийн нэг эвлэх нь үү гэтэл намын даргаа дахин халах, солих асуудлыг хөндөөд эхэллээ. Тодруулбал, Лу.Гантөмөр даргаа өргөдлөө өгөхийг шаардаж, Ардчилсан намын гишүүд мэдээллэл хийнэ гэнэ. УИХ-ын 2024 оны сонгуульд ард иргэд тус намд ихээхэн итгэл найдвар тавьж байлаа. Хүчтэй сөрөг хүчнээ байг гэхэд үүргээ гүйцэтгэж байхад л болох юм хэмэн зөөлрүүлэн ард иргэд дэмнэхийг хүсэж, уухайлан дэмжихэд бэлэн байсан гэхэд болно. Гэтэл С.Эрдэнийн, Х.Баттулгын, С.Баярцогтын гэсэн хэдэн тийш харсан нөхөд Лу.Гантөмөр даргаа огцруулах юм гэнэ. Хэний эрх ашгийг хөндсөн болоод тэр вэ гэдэг нь удахгүй тодорхой болох биз.
Саяхан Л.Гантөмөр дарга мэдээлэл хийж, сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэхийн тулд юуны өмнө гишүүдээ цэгцэлж авах хэрэгтэй байна. Нийслэлийн АН-ын даргаа сонгосны дараа Генсекээ томилно хэмээн мэдэгдэж байв. Гэтэл удалгүй түүнийг огцруулна хэмээн орилолдож байгаа нь хүссэн албан тушаалд нь томилохгүй, эрх мэдлийг нь олгохгүй байгаатай холбон тайлбарлаж болох юм. АН-ын албан тушаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл өмнө ч, өдгөө ч, хойшид ч үргэлжилсээр байх бололтой.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2023-10-31 07:52:26
Эрх мэдэлд хүрч л байвал юуг ч золиосолж юу ч хийхээс харин ч нэг буцахгүй дээ.