
Улс тунхагласны баяр энэ сарын 26-нд тохионо.
УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, жил бүрийн 11 дүгээр сарын 26-ныг Бүгд найрамдах улс тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж байхаар хуульчилсан.
“Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасны дагуу нийтээр амрах баярын өдрүүдэд автозамын хилийн боомтуудыг хаадаг. Гэвч энэ жилийн улс тунхагласны баяраар хилийн боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллана гэдгийг ГХЯ-наас мэдээлэв. Учир нь хилийн боомтын хэлэлцээрт нийтээр амрах баярын өдөр тохиохоос 14 хоногийн өмнө БНХАУ-д мэдэгдэх ёстой аж. Харин хууль энэ сарын 18-нд батлагдсан тул тогтсон хугацаанаас өмнө мэдэгдэж амжаагүй юм.
Дашрамд дурьдахад энэ жилийн Улс тунхагласны баярын өдөр бямба гарагт тохиож байгаа. Тиймээс 11 дүгээр сарын 25-ны баасан гарагийн ажлын өдөрт шилжүүлэх эсэхийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэн амархаар болсон юм.
www.tug,mn