Алжирын боксчин Имане Хелифийн медаль, 25 сая ам.долларын шагналаа хураалгасан гэх мэдээлэл худал

Хуваалцах:
Алжирын боксчин Имане Хелифийн медаль, 25 сая ам.долларын шагналаа хураалгасан гэх мэдээлэл худал

     Олон нийтийн цахим платформ болох Фэйсбүүкээр Алжирын боксчин Имане Хелифийн хоёр зураг, Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахын зургийг нийтэлж,  Олон улсын олимпын хороо түүнийг эрэгтэй гэж зарласны дараа Имане Хелиф бүх насаараа нь хоригдож, медаль, 25 сая ам.долларын шагналаа хураалгасан гэх мэдээлэл гарсан.  Уг нийтлэлийг долоо хоногт 5000 гаруй удаа шэйрлэсэн байна. Хэлифийг боксоор хичээллэхийг хориглож, медалийг нь хураасан гэдэг нь худал байна. Дэлхийн боксын байгууллагаас ийм мэдэгдэл хийсэн гэх баримт байхгүй. Хэлифийг спортоор хичээллэхийг хориглож, медалиа хураалгасан гэсэн найдвартай мэдээлэл алга. Халиф Парисын олимпод эмэгтэйчүүдийн боксын төрөлд алтан медаль хүртсэн ч хүйсийн маргаантай холбоотойгоор олон нийтийн сүлжээнд ихээхэн дарамт, шахалттай тулгарсан. Бах наймдугаар сарын 3-ны өдрийн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хэлиф болон Тайваний Лин Ю-Тин нарыг эмэгтэй гэдэгт хэзээ ч эргэлзэж байгаагүй. Хүн бүр эдгээр эмэгтэйчүүдийг хүндэлж, тэднийг эмэгтэй хүн гэдэг утгаар нь хүндлэхийг уриалсан. Хэлиф дараа нь Парисын прокурорын газарт кибер дарамттай холбоотойгоор гомдол гаргасан. Фейсбүүк дээрх нийтлэлд мөн Хелиф 25 сая ам.долларын шагналаа алдсан тухай дурьдсан боловч тэр ийм хэмжээний шагнал авч байсан баримт алга.

https://www.usatoday.com/story/news/factcheck/2024/09/30/imane-khelif-banned-stripped-medals-fact-check/75450290007/


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих