
1000 орчим менежерүүдийн дунд явуулсан судалгаанд зургаан ажил олгогч тутмын нэг нь Z үеийн ажилчдыг ажилд авахаас татгалздаг болохыг тогтоожээ. Түүнчлэн 1997 оноос 2010 оны эхэн үе хүртэл төрсөн энэ үеийнхэнд ажлын өндөр ёс суртахуун дутмаг, харилцаа холбоо тогтооход бэрхшээлтэй, ажиллах хүчний эрэлт хэрэгцээнд ерөнхийдөө бэлтгэлгүй байдаг гэж судалгаанд оролцогчдын талаас илүү хувь нь үзсэн байна.
Берклигийн их сургуулийн ахлах багш Холли Шрот Z үеийнхэн ажлын туршлага олж авахын оронд хичээлээс гадуурх үйл ажиллагаанд анхаарлаа хандуулдаг. Ажиллагсадтайгаа харилцах үндсэн ур чадвар, ажлын байрны ёс зүйг мэддэггүй. Шинэ ажилтнаа сургах нь компаниас шалтгаална. Үүнээс гадна дарга нь дасгалжуулагч төдийгүй менежерийн үүргийг гүйцэтгэх ёстой" гэв.
Яагаад ийм олон компани Z үеийн ажилтнуудаа халж байна вэ
Intelligent-ийн боловсрол, ажил мэргэжлийн хөгжлийн ахлах зөвлөх Хуй Нгуен "Хэдийгээр Z үеийнхэн коллежийн онолын мэдлэгтэй байж болох ч ажлын орчинд амжилтанд хүрэхэд шаардагдах практик, бодит туршлага, зөөлөн ур чадвар дутмаг байна" гэв. Судалгаанд хамрагдсан менежерүүд Z үеийн зарим ажилчид нь ажлын ачааллаа зохицуулж чаддаггүй, байнга хоцордог, зохих ёсоор хувцасладаггүй гэжээ. “ResumeTemplates”-ийн хийсэн судалгаанд 1500 орчим ажил хайж буй залуу хүмүүсийн хариултыг багтаасан бөгөөд тэдний 70 хувь нь ажил хайх явцад эцэг эхээсээ тусламж авч байгаагаа хүлээн зөвшөөрсөн байна. Өөр 25 хувь нь эцэг эхээ ярилцлаганд авчирсан бол бусад олонх нь эцэг эх нь ажилд орох өргөдөл гаргаж, тэдний өмнөөс анкет бичдэг гэжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу