МОНГОЛДООЦАГ ҮЕ

Цэргүүддээ баярлалаа

Хуваалцах:
Цэргүүддээ баярлалаа
width_stxlra4hu7qxvyx Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд бүх нийтээр цас цэвэрлэх уриалга гаргаж баасан гаригт багтаан хотын автомашины болон явган хүний зам, талбайн цас мөсийг арилгахыг холбогдох албаныханд үүрэг болгоод байсан билээ. Үүндээ ЕБС-ын ахлах ангийн сурагчдаар сургуулийнхаа ойр орчмыг цэвэрлүүлэх шийдвэр гаргаж, ерөнхий сайдад донгодуулаад авсан. Харин дараа нь Улаанбаатар хотын  цэргийн анги нэгтгэлүүд болон хугацаат цэргийн 500 гаруй алба хаагч, цэргийн дүйцүүлэх албаныхан болон оюутан залуусын хүч хөдөлмөрөөр Нийслэлийн зургаан дүүргийн 116 гудамжны 337,5 км авто зам буюу нийт 4 сая 936554мкв нийтийн эзэмшлийн зам талбайн цас мөсийг арилгаж өнөөдөр Улаанбаатар хот цас мөснөөсөө салж чадлаа. Нэг сард 30 удаа цас орсны улмаас Улаанбаатар нэгтгэлийнхээ халтиргаа, гулгаагаа дийлэхгүйд хүрч, цэргүүдийг дайчлахад хүрсэн нь үнэн.Хэрвээ 12 сард 30 биш юм аа гэхэд мөн адил олон удаа цас орвол дахиад цэргүүдээ дайчлах уу? Эсвэл тоног төхөөрөмж, хүн хүчээ нэмж,халтиргаа гулгаатай тэмцэх үү? Гэдэг нь засаг даргын мэдэл эргэн очлоо. Энхийн цагт үүргээ биелүүлж нийслэлчүүдийг халтиргаанаас хамгаалсан цэргүүддээ  Улаанбаатар хотын иргэд талархан үлдлээ. img_0433 img_0483 img_0464 img_0492 img_0494 img_0459 img_0439 img_0449

Б.Шоовдор

www.tug.mn

 

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих