Өнөөдрийн байдлаар төллөвөл зохих 22.4 сая эх малын 9.3 хувь буюу 2.078 сая мал төллөөд байна. Бүсээр нь авч үзвэл баруун бүсэд 15.1 хувь, зүүн бүс 1.6 хувь, төвийн бүс 10.0 хувь, хангайн бүс 8.5 хувьтай  мал төллөлт үргэлжилж байна. Улсын хэмжээнд 2.068 сая төл хүлээн авснаас 2.049 сая төл бойжиж, 99.1 хувьтай байна.