Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжилж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

Хуваалцах:
Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжилж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

Энэ онд гадаадын улс орнуудад оргон зайлсан, эрэн сурвалжилж байсан 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирсан байна. Бүгд Найрамдах Солонгос Улсын цагдаагийн байгууллагаас 2026 оны наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй гадаадын 110 иргэн БНСУ-д оршин сууж байгааг мэдээлсэн бөгөөд тэдний 17 нь Монгол Улсын иргэн болохыг мэдээлсэн.

Монгол Улсын цагдаагийн байгууллага нь Монгол Улсад гэмт хэрэг үйлдээд гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг тогтоох, баривчлуулах, хуульд заасан журмын дагуу шилжүүлэн авчрах ажиллагааг Интерполын шугамаар хамтран хэрэгжүүлж байна. Энэ онд гадаадын улс оронд оргон зайлсан, эрэн сурвалжилж байсан нийт 37 этгээдийн байршлыг тогтоож, Монгол Улсад авчирсан бөгөөд үүнээс 16 нь БНСУ-аас Монгол Улсад авчирсан. Дээрх яллагдагч этгээдүүдэд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.  Цаашид Интерполын шугамаар эрэн сурвалжилж буй этгээдүүдийн БНСУ-д байршлыг тогтоох, холбогдох мэдээллийг шуурхай солилцох, баривчлуулах болон Монгол Улсад шилжүүлэн авах ажиллагааг тус улсын Интерполтой хамтран тогтмол хэрэгжүүлнэ.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төв


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх