
Хотын дарга асан Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан газар чөлөөлөлт болон хотын хэрэгжүүлж буй бодлогын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “Хүргэн хүү хадам аавдаа таалагдах гэж намайг, манай багийг айхавтар гүжирдэв. Тавилттай гэж жигтэйхэн. Өнөөх Долоосамбуугаараа өөрөөсөө асуулгаж, өөрөө хариулж, хөөрхөн” хэмээн шүүмжилсэн байна.
Мөн газар чөлөөлөлтөд хамрагдсан иргэдээс өөрийн хэрэгжүүлсэн бодлого зөв байсан эсэх талаар санал авахыг хүсээд, “Газар чөлөөлснөөр 5000 орчим янданг байхгүй болгосон. Сэлбэ, Баянхошуу, Шархад, Ханын материал, нүхэн гарцууд, авто замуудын трас, нэгдүгээр хорооллын арын өргөн зам, Яармаг, Гандан, Ногоон нуур, сургууль, цэцэрлэгүүдийн инженерийн байгууламжуудын трасс дагуух газар чөлөөлөлтийг хийсэн”. Түүнчлэн дахин төлөвлөлт нь газар чөлөөлөлттэй салшгүй холбоотой гээд, хэрэв өөрийн баг ажлаа үргэлжлүүлсэн бол 2027 он гэхэд Чингэлтэй дүүргийн 13, 14, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны 2500 орчим айлыг бүрэн чөлөөлж, 17 дугаар уулзвар хүртэлх гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байсан гэж" мэдэгдсэн байна.




