Бямба гарагт Франц улс даяар өрнөсөн жагсаалд хагас сая гаруй хүн оролцжээ

Хуваалцах:
Бямба гарагт Франц улс даяар өрнөсөн жагсаалд хагас сая гаруй хүн оролцжээ

Франц улс амралтын өдрүүдэд өрнөсөн өргөн хүрээний эсэргүүцлийн жагсаалын дараах нөхцөл байдлыг зохицуулахад хүндрэлтэй тулгарч байна. Цагдаа жагсагчдын хооронд мөргөлдөөн үүсэж, дээрэм тонуул гарч, түүхэн дурсгалт барилгууд галд өртсөн нь тус улсад сүүлийн жилүүдэд болж байгаагүй эмх замбараагүй мөргөлдөөн болжээ.

Бямба гарагт Франц улс даяар өрнөсөн жагсаалд хагас сая гаруй хүн оролцсон. Анх сургуулийн анги танхим, эмнэлгүүдийн нөхцөл байдал муу байгааг эсэргүүцэж, амьжиргааны өртөг нэмэгдэж буйд санаа зовниж буйгаа илэрхийлэх зорилготой тайван жагсаал байсан ч удалгүй нөхцөл байдал хяналтаас гарчээ. Одоогоор Франц даяар 2000 гаруй хүн баривчлагдсаны 855 нь Парис хотоос баривчлагдсаныг тус улсын дотоод хэргийн сайд Лоран Нуньес мэдээлсэн байна.

Эсэргүүцлийн жагсаалын үеэр хэд хэдэн хотод эмх замбараагүй байдал хурцдаж, цагдаа, гал сөнөөгчдөөс хэдэн зуун хүн гэмтэж бэртсэн. Мөн Францын төв хэсэгт орших Лимож хотын 143 жилийн түүхтэй хотын захиргааны байр галд өртөж, барилгын дотоод хэсэг бүхэлдээ шатсан бол Лион хотын жуулчны мэдээллийн төвийг галдан шатаасан байна.


Хуваалцах:
1Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2026-10-20 01:38:42

Western Europeans are going crazy because it has been peaceful in many countries. Western Europeans are acting up and demonstrating so that people in developing countries would copy them

Зочин
Сэтгэгдэл бичих