Э.Одбаяр:Виз хөнгөвчлөх, албаны паспортыг визгүй болгох, тэтгэвэр, тэтгэмж цэгцлэхэд шинэчлэл хийнэ

Хуваалцах:
Э.Одбаяр:Виз хөнгөвчлөх, албаны паспортыг визгүй болгох, тэтгэвэр, тэтгэмж цэгцлэхэд шинэчлэл хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр айлчлалын үр дүнгийн талаар  мэдээлэл хүргэснийг сийрүүлбэл,

"Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд оюутнуудыг Германд бэлтгэж буй нь олзуурхууштай

ХБНГУ-д 100 жилийн өмнөөс оюутан залуус эртний соёл боловсролд суралцаж ирсэн түүхтэй. Энэ удаад ч “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 2022 оноос хойш инженер, техникийн мэргэжлийн үе үеийн оюутныг бэлдсэн нь боловсролын салбарт хамтарч ажиллаж ирсний илэрхийлэл, бас олзуурхууштай үйл явдал юм. Герман улсад сурч боловсорно гэдэг ихээхэн онцлогтой. Заавал герман хэл сурах ёстой, хоёрдугаарт, соёл зарчмын маш том ялгаатай. Энэ бүхнийг өөртөө нутагшуулах ёстой. Тухайлбал, маш сайн цаг барьдаг зарчимтай. Аливаа асуудлыг зөвхөн нэг бус олон өнцгөөс судалж байж шийдвэр гаргадаг. Үнэн гэдэг туйлын үнэн мөн үү гэдгийг шинжлэх ухааны талаас сайн сургадаг гэж боддог. АНУ, Австрали, БНХАУ-д сурахаас ялгаатай нь Европт суралцана гэдэг олон талаас эртний түүхтэй, эртний соёл боловсролын салбарын хамтын ажиллагаа яваа учраас асуудлыг олон талаас шинжлэх ухаанчаар судална гэсэн үг. Шинжлэх ухааны үндэслэлтэйгээр олон талаас судалж, шинжлэх ухаан, эдийн  засгийн суурьтай чадварын боловсрол олгодог. Маш олон талаас судалдгийг би санаж байна. Намайг өсвөр насны хүүхэд байхад долоо хоногт нэг удаа дуурийн театр эсвэл балет заавал үзүүлдэг. Урлаг, соёлыг гүн гүнзгий ойлгуулж, ойрхон өсгөдгөөрөө Германы боловсролын системийг онцгой гэж боддог. Соёл, эрдэм мэдлэгийн хувьд олон тулгуурт бодлогоороо Германы боловсролын систем хүн харилцааны хувьд олон тулгууртай.

Визийн шаардлагыг хөнгөвчлөх, албаны паспортыг визгүй болгох, тэтгэвэр, тэтгэмжийг цэгцлэхэд шинэчлэл хийнэ

Энэ удаагийн айлчлалар хоёр улсын Ерөнхийлөгчийн хүрээнд хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсан. Ач холбогдлын хувьд Холбооны Ерөнхийлөгчийн манай улсад хийсэн айлчлалын үр дүнг базаж,  дүгнэснийг нэг баримт бичигт багтаасан. Ирэх онд ямар салбар, чиглэлд  хамтрах  тухай заалт орууллаа. Тодруулбал, ирэх арван жилд ямар салбарт, ямар чиглэлд хамтарч ажиллах талаарх баримт бичгийг багтаасан. Засгийн газар хоорондын хэлэлцээрээр уул уурхай, ашигт малтмалын салбарыг илүү идэвхжүүлэх үр дүнг амилуулж, алт боловсруулах үйлдвэрийг хамтдаа барих, Герман талаас дэмжлэг үзүүлж,  идэвхжүүлэхээ харилцан тохиролцлоо.

Франкфурт хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг нээнэ

Хоёр улсын иргэд хоорондын аялал, жуулчлалын боломжийг бий болгох үүднээс визийн шаардлагыг хөнгөвчлөх, албаны паспортыг визгүй болгох,Монгол  Улсын иргэд ажиллаж, амьдарч байгаа гэдэг утгаараа тэтгэвэр, тэтгэмжийг цэгцлэх үүднээс нийгмийн хамгааллын чиглэлээр нийгмийн салбарт ойрын үед шинэчлэлийг хийхээр тохиролцлоо. Мөн жолооны үнэмлэх харилцан зөвшөөрөх чухал учраас ойрын хугацаанд муж улс холбооны хүрээнд ярьж, хэлэлцээр хийхээр хоёр улсын Ерөнхийлөгч  тохиролцлоо. Өмнө байсан Берлин-Улаанбаатар чиглэлийн шууд нислэгийн үнэ, давтамжийг нэмэгдүүлэх, сэргээх талаар ярилцлаа. Өмнө агаарын харилцаа маш сайн байсан туршлага дээрээ суурилж, сэргээх  талаар Берлин хотын Захирагч хэлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүсэлтийг Германы тал нааштай хүлээн авч, монгол иргэдээ нийгмийн болон төрөөс үзүүлэх тусламж дэмжлэгийг сайжруулахад Франкфурт хотноо нээх Элчин консул маш өндөр ач холбогдолтойг онцолсон гээд энэхүү айлчлалын үр дүнд маш олон гэрээ хэлэлцээр зурсан.

Төрийн дээд айлчлалын хүрээнд маш олон асуудалд цэг тавьсан, гарц гаргалгаа хайсан айлчлал боллоо

Хоёр талын уулзалтаар маш олон үр дүнтэй яриа хэлэлцээр хийлээ. Биднийг хүлээж авч, үзүүлж буй хүндэтгэл төрийн дээд айлчлалын хүрээнд байлаа. Үр дүнд маш олон жилийн өмнөөс бэлтгэсэн, ярилцаж шийдвэрлэсэн гарц шийдлийн баримт дээд төвшинд бичиг гэрээ хэлэлцээрээр баталгаажуулсан айлчлал боллоо гэж дүгнэж байна. Маш олон  жилийн өмнө бэлтгэж ярилцсан асуудалд цэг тавьсан, гарц хайсан маш олон шийдвэр, гэрээ хэлэлцээр баталгаажсан ийм айлчлал боллоо гэж дүгнэж байна.

 


 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих