Францад болж буй жагсаалтай холбоотойгоор 3000 гаруй бизнес эрхлэгч их, бага хэмжээний хохирол амсжээ

Хуваалцах:
Францад болж буй жагсаалтай холбоотойгоор 3000 гаруй бизнес эрхлэгч их, бага хэмжээний хохирол амсжээ

Амралтын өдрүүдээр Францад болсон эсэргүүцлийн жагсаал, дээрэм тонуулын үр дагавар улс орон даяар цуурайтаж, жижиглэн худалдаачид хохирол хэдэн зуун сая еврогоор хэмжигдэж болзошгүй нөхцөлд хүрээд байна.  "Carrefour" сүлжээ дэлгүүрийн гүйцэтгэх захирал бөгөөд Худалдаа, жижиглэн худалдааны холбооны (FCD) ерөнхийлөгч Александр Бомпард хэлэхдээ, энэ үйл явдлын улмаас жижиглэн худалдааны салбарт учирсан хохирол хэдэн зуун сая еврод хүрч болзошгүйг мэдэгдлээ.

Даваа гарагийн үдээс хойш шинэчлэгдсэн FCD-ийн тоо баримтаас үзвэл, улс орон даяар 3000 гаруй бизнес эрхлэгч хохирол амссан бөгөөд энэ тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байна. Түүнчлэн "Kenzo", "Salomon", "Arc'teryx", "Burberry", "Christian Dior Perfumes", "Goyard", "Graff", "Louis Vuitton" зэрэг брэндийн дэлгүүрүүд рүү халдаж, ихээхэн хохирол учруулсан байна. Мөн тус улсын өнцөг булан бүрд "Sephora", "Etam", "Alain Afflelou" дэлгүүрүүд, түүнчлэн спортын хувцасны дэлгүүрүүд, цахилгаан барааны дэлгүүрүүд болон супермаркетуудад эвдрэл сүйтгэл, дээрэм тонуул гарсан тухай мэдээлэгдсэн байна.

https://www.yahoo.com/news/us/articles/louvre-museum-closed-retail-damage-095541438.html


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих