Францад жагсаал, цуглааныг хориглох талаар хэлэлцэж эхэлжээ

Хуваалцах:
Францад жагсаал, цуглааныг хориглох талаар хэлэлцэж эхэлжээ
Францын дотоод хэргийн сайд Лоран Нуньес аравдугаар сарын 20-нд мэдэгдэхдээ, энэ сарын 24-нд болох жагсаал цуглааны үеэр хүчирхийлэл гарахаас сэргийлж, Францын Засгийн газар терроризмын эсрэг “Сантинель” ажиллагаанд оролцдог цэргүүдийг дайчлан, цагдаа болон жандармерийн хүчинд дэмжлэг үзүүлж, хэв журам сахиулахаар төлөвлөж байна гэв. Мөн урьдчилан мэдэгдээгүй болон хяналтаас гарах эрсдэлтэй жагсаал цуглааныг хориглох асуудлыг хэлэлцэж байгаа аж.
 
Францад аравдугаар сарын 17-нд улс даяар жагсаал цуглаан өрнөж, Засгийн газрын тооцоолсноор 550 мянга орчим хүн оролцсон бол зохион байгуулагчид 800 мянган хүн оролцсон гэж мэдэгдсэн байна. Зарим хотод хүчирхийллийн мөргөлдөөн гарч, улсын хэмжээнд дор хаяж 3000 дэлгүүр дээрэмдлэгт өртжээ. Үүний зэрэгцээ Италийн ерөнхий сайд Жоржа Мелони аравдугаар сарын 20-нд Милан хотод нэмэлтээр 500 цэрэг байрлуулж, цагдаагийн байгууллагад хэв журам сахиулахад дэмжлэг үзүүлэхээр болсныг мэдэгдэв. Цэргүүдийг энэ оныг дуустал байрлуулах юм байна.
 
Мөн өдөр Италийн Засгийн газар үймээн самуунтай тэмцэх аюулгүй байдлын тухай шинэ тогтоолыг баталжээ. Уг тогтоолын дагуу тав болон түүнээс дээш хүнтэй бүлэг олон нийтийн аюулгүй байдалд заналхийлсэн хүчирхийллийн үйлдэл гаргавал оролцогчдод тав хүртэлх жилийн хорих ял, 20 мянган еврогийн торгууль ногдуулж болзошгүй юм.
Түүнчлэн үймээн самуунд оролцсон байж болзошгүй насанд хүрээгүй хүүхдүүдэд тавих хяналтыг чангатгаж, тэдний эцэг эхэд учирсан хохирлыг барагдуулах хариуцлага ногдуулж болохыг тодорхой заасан байна.

Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих