Японы ЭСЯ Нөмрөгийн түймэртэй холбоотойгоор харамслаа илэрхийллээ

Хуваалцах:
Японы ЭСЯ Нөмрөгийн түймэртэй холбоотойгоор харамслаа илэрхийллээ

Нөмрөгийн Дархан цаазат газарт түймэр гарсантай холбоотойгоор Япон Улсын Элчин сайдын яамнаас харамсал илэрхийллээ. Тодруулбал, Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт "Мобиком Корпорац" ХХК-ийн тээврийн хэрэгслээс үүдсэн хээрийн түймэр ноцтой хохирол учруулсан асуудалд анхаарлаа хандуулж байгаа бөгөөд үүнд туйлын ихээр санаа зовниж байна. Үүнтэй холбогдуулан Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлье.

Энэхүү хээрийн түймэртэй холбоотой хийж буй шалгалт нь бодит баримт болон хууль тогтоомжид үндэслэн зохих ёсны дагуу явна гэдэгт итгэж байна. Хохирол амссан бүс нутаг аль болох хурдан нөхөн сэргэхийг чин сэтгэлээсээ хүсэхийн зэрэгцээ үүний төлөөх арга замыг "Мобиком Корпорац" ХХК-ийн хамт идэвхтэй эрэлхийлэх болно.

 

Япон Улсын Элчин Сайдын Яам


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх