Дундговь аймагт хүчтэй шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдлаа

Хуваалцах:
Дундговь аймагт хүчтэй шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдлаа

Дундговь аймгийн нутгаар өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр, өмнөд хэсгээр секундэд 20-22 метр, зарим үед 28 метр хүрч ширүүссэний улмаас шороон шуурга шуурч байна.

Аймгийн цаг агаарын мэдээгээр Адаацаг, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Хулд, Луус, Сайнцагаан, Өлзийт сумын нутгаар салхины хурд секундэд 15-18 метр, зарим үед 22-23 метр хүрч шуурчээ. Салхи секундэд 28 метр хүртэл ширүүсэх төлөвтэй байгаа тул иргэд, малчид, тээвэрчдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Малчид малаа ойр бэлчээрлүүлж, гэр, сууц, малын хашаа хорооны бэхэлгээг шалгах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гадаа явуулахгүй байхыг зөвлөж байна.

Шороон шуурга өнөөдөр үргэлжлэх төлөвтэй тул жолооч нар үзэгдэх орчин хязгаарлагдах эрсдэлийг тооцож, хурдыг тохируулан замын хөдөлгөөнд оролцох, зайлшгүй шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг анхаарууллаа.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх