
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулдаг. Энэхүү журмыг арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөнө. "УБЦТС" ТӨХК-аас мэдээлснээр, цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын айл өрхийг хамруулах юм.
Мөн 21:00 цагаас 09:00 цаг хүртэлх хэрэглээнд шөнийн тарифын хөнгөлөлт үйлчилнэ.
Шөнийн тарифын хөнгөлөлтөд цахилгааны төлбөрийн өргүй, зөвхөн ахуйн хэрэгцээнд болон амьдарч байгаа гэр сууцаа халаах зориулалтаар хэрэглэх, цагийн ялгаварт тоолууртай айл өрх хамрагдана хэмээн журамд заажээ.
НЗДТГ-аас мэдээлснээр, Улаанбаатар хотын гэр хорооллын бүс 171 мянга гаруй айл өрх байна.




