Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Хуваалцах:
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган Монгол, Финландын харилцаа, хамтын ажиллагаг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан финланд иргэдийг шагналаа.

“НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР:

Монгол судлаач эрдэмтэн Лаури Харвилахти,

Монгол судлаач эрдэмтэн Харри Халэн нарыг шагналаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа монгол судлалыг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэж байгаад эрхмүүд болон тэдний гэр бүл, хамт олонд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх