Хойд Солонгосын удирдагчийн дүү Пхеньян хил дагуу чанга яригчаар суртал ухуулгын нэвтрүүлэг цацаж эхэлнэ гэв

Хуваалцах:
Хойд Солонгосын удирдагчийн дүү Пхеньян хил дагуу чанга яригчаар суртал ухуулгын нэвтрүүлэг цацаж эхэлнэ гэв

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны нөлөө бүхий дүү Ким Ё Жон даваа гарагт өмнөд хил дээрх нөхцөл байдал тогтворгүй  байгааг мэдэгдээд, Хойд Солонгос хил дагуу чанга яригчаар нэвтрүүлэг цацаж эхлэхээр төлөвлөж байгаа гэжээ.

Энэхүү мэдэгдэл нь өнгөрсөн сард Өмнөд Солонгосын хоёр цэрэгт хүнд гэмтэл учруулсан мина дэлбэрсэн хэрэгт Пхеньян хариуцлага хүлээхээс удаа дараа татгалзаж, уг дэлбэрэлтийг Хойд Солонгос санаатайгаар мина байрлуулсны улмаас үүссэн гэх Сөүлийн дүгнэлтийг үгүйсгэсний дараа гарч ирэв. Солонгосын Төв Мэдээллийн Агентлаг (KCNA)-аар дамжуулан англи хэл дээр гаргасан мэдэгдэлдээ Ким Ё Жон "Одоо өмнөд хил дээрх нөхцөл байдал маш тогтворгүй байна. БНСУ-ын цэргийн дээрэмчдийн болчимгүй үйлдлүүдээс болж өмнөд хил дагуу ноцтой нөхцөл байдал үүсээд байна" гэжээ.

Ким Өмнөд Солонгосын цэргийнхнийг Хойд Солонгосын цэргүүдийг заналхийлж, хурцадмал байдлыг нэмэгдүүлсэн гэж буруутгасан. Тэрбээр Өмнөд Солонгосын тал 08 дугаар сарын 1-нээс 10-р сарын 17-ны хооронд чанга яригчаар 2870 удаа нэвтрүүлэг хийж, 201 удаа анхааруулах буудлага хийсэн гэж мэдэгдэв. Хойд Солонгосын удирдагчийн дүү мөн Хойд Солонгосын цэргийнхэн хил дагуу илүү тактикийн цохилтын хэрэгсэл байрлуулж, нөхцөл байдлыг зохицуулахын тулд чанга яригчаар нэвтрүүлгээ сэргээх талаар авч үзэж байна гэжээ.

 "Бид БНСУ-ын цэргийн дээрэмчдэд хандан, хилийн аюулгүй байдалд байнга заналхийлж, нөхцөл байдлыг хурцатгаж буй болчимгүй үйлдлүүдээ зогсоохыг хатуу анхааруулж байна. Сөүл үүндээ гарцаагүй харамсах бөгөөд хянах боломжгүй, аймшигт аюултай нүүр тулах болно" гэжээ. Өмнөд Солонгосын тал хоёр Солонгосын хоорондох итгэлцлийг сэргээх гэсэн Лигийн (Ерөнхийлөгч Ли Мён Баг) хүчин чармайлтын хүрээнд өнгөрсөн жил хил дээрх чанга яригчаар нэвтрүүлэг цацах ажлаа зогсооход, Хойд Солонгос ч мөн адил хил дээрх нэвтрүүлгээ зогсоосон юм.

https://www.koreatimes.co.kr/foreignaffairs/northkorea/20261019/nk-leaders-sister-calls-situation-at-southern-border-very-unstable


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих