Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын начин Б.Сумъяабат үзүүрлэж, Улсын начин Н.Амгаланбаатар, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар их шөвөгт шалгарлаа. 

Барилдааны түрүү бөх 15 сая, үзүүр бөх 10 сая, их шөвгийн бөхчүүд тус бүр 6 сая төгрөгийн бай шагнал гардлаа.