Финланд улс боловсролыг нэн тэргүүнд тавьдаг

Хуваалцах:
Финланд улс боловсролыг нэн тэргүүнд тавьдаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббын урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Энэ үеэр судлаач Г.Тодоос тус улсын онцлох, тэргүүлэх чиглэлийн талаар тодрууллаа. Тэрбээр “Судлаачийн зүгээс хоёр зүйлийг анзаарч байна. Нэн тэргүүнд боловсрол байна. Финланд улсын боловсролын хувьд хэд хэдэн тоон үзүүлэлт статистик бий. Тухайлбал, тус улс жилдээ боловсролын салбарт 14 мянган ам.доллар нэг иргэндээ зарцуулдаг тоо судалгаа байдаг. Боловсролын салбарт хүний нөөц, мэргэжилтэн бэлтгэх талд яаж анхаарч байгааг илтгэж буй хэлбэр юм. Финланд улс ОХУ-тай хуурай газраар хамгийн урт хиллэдэг улсын нэг. Финланд улсын тэргүүлэх таван чиглэлийн нэгдүгээрт, батлан хамгаалах, мэдээллийн аюулгүй байдал, кибер аюулгүй байдал болон хувь хүний хамгаалал талаасаа маш өндөр зэрэгт тооцогддог улс юм.

Харин манай улс  түлхүү кибер аюулгүй байдал, хэвлэлийн эрх чөлөө гэдгээр Европт тэргүүлдгээрээ онцлогтой  орон. Бизнес форумын үеэр анхаарал татсан асуудал нь уул уурхай, уул уурхайн системийн автоматжуулалт талаас  тэргүүлдэг улсын нэг  юм билээ. 

Финланд улстай Монгол Улс дипломат харилцаагаа өргөжүүлснээр Монгол Улсын Европ дахь тэр дундаа Нордикийн орнуудын харилцааг сайжруулснаар манай улс олон тулгуурт гадаад бодлогоо илүү өргөжүүлж, улам бэхжүүлэх чухал ач холбогдолтой” гэв. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх