Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов

Хуваалцах:
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Финландын Үндэсний музейд зочилж, Монголын түүх, соёлтой холбоотой үзмэрүүдийг үзэж сонирхлоо.

Уг музейд Финландын нэрт хэл шинжээч Густаф Йон Рамстедтийн 20 дугаар зууны үеийн монголчуудын талаарх судалгааны бүтээлүүд болон Ногоон дарь эх, Цагаан дарь эхийн баримлууд хадгалагддаг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын өв, соёлын түүхийг хадгалсан Финландын Үндэсний музейд зочлов

Густаф Йон Рамстедт 1900, 1909 онд тус тус Монгол Улсад ажиллаж, археологич Сакари Пялси-гийн хамт чулуун дээрх эртний бичээснүүдийг судалсан. Мөн аман зохиол, дуу хөгжмийг тэмдэглэн авч, буддын шашны 60 гаруй шашны танка зураг цуглуулсан байдаг.

Финландын Үндэсний музей чулуун зэвсгийн үеэс өнөөг хүртэлх Финландын түүхийг харуулсан эд өлгийн зүйлс, соёлын түүхийн үзмэртэй бөгөөд Соёл, боловсролын яамны Өвийн агентлагийн харьяанд үйл ажиллагаа явуулдаг байна.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх