Австралийн Засгийн газар “Facebook”, “TikTok” тэргүүтэй цахим платформуудыг шүүхэд өгнө

Хуваалцах:
Австралийн Засгийн газар “Facebook”, “TikTok” тэргүүтэй цахим платформуудыг шүүхэд өгнө

16 нас хүрээгүй хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглосон хуулийг мөрдөөгүй гэсэн үндэслэлээр “Facebook”, “TikTok” болон бусад томоохон цахим платформыг Австралийн Засгийн газар шүүхэд өгөхөөр болсныг тус улсын Харилцаа холбооны сайд Аника Уэллс мэдэгджээ. Австралийн цахим орчны аюулгүй байдлыг хариуцсан зохицуулагч “eSafety” гуравдугаар сард “Facebook”, “Instagram”, “TikTok”, “Snapchat” болон “YouTube” платформ дээрх хуулийг зөрчсөн эсэхийг шалгаж буйг мэдээлсэн байна. Хуулиар компаниуд насанд хүрээгүй хэрэглэгчдийг нийгмийн сүлжээнд бүртгэл нээхээс сэргийлэхийн тулд боломжит бүх арга хэмжээг авах үүрэгтэй.

Энэ нь бага насны хүүхдүүдийг цахим орчин дахь хортой контентоос хамгаалах зорилготой юм. “eSafety”-ийн долоодугаар сард нийтэлсэн тайланд насанд хүрээгүй хэрэглэгчдийн ихэнх нь бүртгэлээ хадгалж үлдэх эсвэл шинээр нээх боломжтой байсныг тогтоосныг дурджээ. Үүний гол шалтгаан нь платформуудын нас шалгах систем үр дүнгүй байсантай холбоотойг тодотгосон байна. Дэлхийд анхдагч энэхүү хориг бараг жилийн өмнө хэрэгжиж эхэлснээс хойш Австралийн Засгийн газар зөрчилд ногдуулах торгуулийн дээд хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж, 76 сая ам.доллар болгоод байгаа аж.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих