Б.Пүрэвдорж: Ахмадуудад нэг удаа таван сая 535 мянган төгрөг олгох хэрэгтэй

Хуваалцах:
Б.Пүрэвдорж: Ахмадуудад нэг удаа таван  сая 535 мянган төгрөг олгох хэрэгтэй

 Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн гаргасан санал олны анхаарлыг татаад байна. Тэрбээр 

-Засгийн газар зүтгэсээр байгаад Оюутолгойтой хэлэлцээр хийж, 2040-өөд онд авах ёстой байсан ногдол ашгийг ирэх жилээс авахаар боллоо. Цаашдаа ч тасралтгүй авах хэрэгтэй. Ирэх жил гурван их наядаар төсөөлж байгаа дараа жил өсөх ёстой. Яагаад гэвэл Оюутолгой ашигтай ажиллаж байгаа. Миний хувьд зарчмын зөрүүтэй санал гаргах гэж байна. Тодруулбал, Оюутолгой ногдол ашгийн эх үүсвэрийг хуульд нийцүүлэн шийдвэрлэж, 542 мянган ахмад настанд нэг удаа тус бүр таван сая 535 мянган төгрөг олгох арга хэмжээг хэрэгжүүлье.

Арван аймагт дулааны станц барих асуудалд Солонгосын компаниас зээл аваад дампууруулсан гэсэн. Тэр мөнгөө олж ав. Хариуцлагыг нь тооцох хэрэгтэй. Миний зарчмын зөрүүтэй саналыг УИХ-ын гишүүд дэмжээрэй гэв. 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх