Засгийн газар Оюутолгойн ногдол ашгаар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдээ татлаа

Хуваалцах:
Засгийн газар Оюутолгойн ногдол ашгаар хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүдээ татлаа

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, хуралдаан дөнгөж сая дууслаа. Тэгвэл Засгийн газрын хуралдаанаар Оюутолгойгоос авах гурван их наядын ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татахаар болсон байна.

Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайхан "Засгийн газар 2027 оны төсвийг өргөн барихдаа Оюутолгойгоос авах гурван их наяд төгрөгийг төсөвтөө тусгаж өргөн барьсан. Харин төсвийн төслийг хэлэлцэх явцад нам, эвслүүд, гишүүд хуульд байхгүй янз бүрийн асуудлыг гаргаж, иргэдийг төөрөгдүүлж байна. Мөн зургаан байнгын хороон дээр 250 орчим зарчмын зөрүүтэй санал гаргасан. Энэ нь ихэвчлэн Оюутолгойн ногдол ашгийн хөрөнгө оруулалтыг өөр зүйлд зарцуулах саналууд байна.

Гэтэл Засгийн газар энэ санхүүжилтээр нийгмийн дэд бүтцийн суурь асуудлыг шийдвэрлэх саналыг УИХ-д оруулсан. Гэтэл төсөв маань танигдахгүй болсон. Нэг үгээр бол Засгийн газрын бодлого алдагдаж байна. Мөн Ерөнхий сайд Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулахаа ард түмнээсээ асууж байгаа. Өнөөдрийн байдлаар 96.6 мянган иргэн саналаа өгсөн байна. Үүнээс 56 орчим мянга нь Оюутолгойн ногдол ашгийг Хуримтлалын сандаа хадгалах, 30 орчим мянга нь эрчим хүчний дэд бүтцийн төсөлдөө зарцуулах санал өгсөн. Тиймээс энэ хуулиа эгүүлэн татах шийдвэрийг Засгийн газар гаргалаа" гэв.

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх