Ө.Шижир: Төсвийн задаргааг ил болгох хуулийн төслийг өргөн барьсан гишүүд нь унагаачихлаа

Хуваалцах:
Ө.Шижир: Төсвийн задаргааг ил болгох хуулийн төслийг өргөн барьсан гишүүд нь унагаачихлаа

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч 92 гишүүний 52 нь эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл дэмжигдсэнгүй. Уг хуулийн төсөл нь татвар төлөгчдийн мөнгийг бүхэлд нь, бүх задаргаатайгаар нь баталгаажуулсан хэлбэрээр цахимд байршуулдаг байх тухай юм. Ингэснээр иргэд төсвийн төслийг анхнаас нь юунд төсөвлөж, төлөвлөсөн талаар харах боломжтой байсан юм. Гэвч 52 гишүүн эсрэг санал өгснөөр уг хуулийн төсөл уналаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Шижир шүүмжилж "Төсвийн задаргааг ил болгох хуулийн төслийг хамт өргөн барьсан гишүүд нь хүртэл унагалаа. Намдаа дарамтлуулсан уу яасан юм, чиглэл аваад унагаачихлаа.  Засгийн газар саналаа гуравдугаар хэлэлцүүлгийн дараа татаж байгаа нь бэлдсэн заль" гэлээ.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх