
Нийслэлийн МАН-ын хороо арваннэгдүгээр сарын 7-ын өдөр хуралдаж, шинэ даргаа сонгохоор товлосон. Нэг үгээр, одоогийн дарга Х.Нямбаатарыг чөлөөлж, шинэ даргын асуудлыг хэлэлцэнэ.
Хотын дарга Б.Пүрэвдагва Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшихээ илэрхийлсэн бөгөөд тэрбээр "Намын дүрэмд Засаг дарга нь тухайн аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга байх нь зүйтэй. Намын дарга Ерөнхий сайд байна гэсэн зарчмын дагуу Хотын дарга нь Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ. Өдгөөгийн дарга Х.Нямбаатар гадаадад байгаа тул ирэх эсэхийг мэдэхгүй. Ирвэл хуралдаа оролцох бүрэн эрх нь нээлттэй. Нөгөөтэйгүүр,цахимаар оролцох боломжтой"гэлээ.




