МОНГОЛДОООнцлох

Английн сонинд "Тамгагүй төр"-ийг "Сэрэл өдөөсөн дугаралттай уйтгартай жүжиг" гэжээ

Хуваалцах:
Английн сонинд "Тамгагүй төр"-ийг "Сэрэл өдөөсөн дугаралттай уйтгартай жүжиг" гэжээ

Өнгөрсөн долоо хоногт Лондон хотод нээлтээ хийсэн "Тамгагүй төр" буюу "The Mongol Khan" жүжгийн талаар Их Британийн хэвлэлүүдээр урлаг судлаачдын шүүмжүүд гарч эхэлжээ.

Монгол жүжгийн талаар английн "The Telegraph" сонинд "Монголын түүхэн энэ жүжгийн талаар хамгийн эхэнд мэдэх ёстой зүйл бол энэ жүжиг Чингис хааны тухай биш юм.

Орос, Хятадын дундаас ялгарахыг хичээж байгаа жижиг үндэстний зөөлөн хүчээ харуулах энэ оролдлого нь 2000 жилийн өмнөх үйл явдлаар өрнөдөг бөгөөд Англид тоглох болсон шалтгаан нь саяхны түүхтэй буюу Их Британи, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойтой холбоотой аж.

Сонирхолтой зохиомжтой ч гэлээ, 70 хүний бүрэлдэхүүнтэй энэ жүжиг үнэхээр уйтгартай байлаа. Жүжгийн өрнөл нь мөсөн гол урсах мэт удаан хэр нь ээ энэ зохиолоос дуурь, балет эсвэл Шекспирийн жүжгээс мэдэрдэг шиг урлагийн таашаал огт авч чадахгүй. Аллагаар дүүрэн төгсгөл нь эмгэнэл, уй гашууг харуулах ёстой байсан ч дүрүүдийн жүжиглэлт үүнийг харуулж чадсангүй.

Тулааны хэсгийн хөгжим нь муу киноныхтой адил. Заримдаа жүжигчдийн ярианы хооронд гэнэт сүртэй орж ирж байсан болохоор сүүлдээ хөгжмийг нь анзаарахаа ч байсан. Тансаг өмсгөлүүд, уламжлалт хувцаснаас эхлээд биеийн судас, томруулсан хөхөөр чимэглэж, хар шилтэй хослуулсан өмсгөлүүд хүртэл байсан. Дээр нь нэмээд хүнд амьсгаа, сэрэл өдөөсөн дугаралтын чимээг нэмбэл үнэхээр хачин жигтэй.

Соёлын солилцоог миний хувьд ямагт хүлээн авна. Ялангуяа бахархам дипломат харилцаанд үндэслэсэн соёлын харилцааг бид үргэлж дэмжинэ. Гэхдээ Английн үзэгчид “төр”-ийг ард түмнээс илүүд үзэх суртал ухуулга бүхий жүжгийн санааг таалахгүй л болов уу" хэмээжээ.

 


Хуваалцах:
3Хаха
4Таалагдсан
2Гунигтай
10Нүдний булай
16Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин 2024-01-08 12:01:11

Монголын СТА ууд Англид очоод шившгээ тариад ирж дээ саяхан ш дээ манай хэдэн маанагууд бараг зууны уран бүтээл гээд сайхрхаад л байсан биз дээ Үхэр Монголчууд хаа очсон газраа балаг тариж явах юм даа чааваас даа урлаг хөгжилтлөө өдий байна даа

Зочин 2023-11-30 15:21:28

Ямар ч байсан эхлүүлжээ. Дугуй эргэсэн. Английн "The Telegraph" сонинд хэн гэдэг Урлаг судлаач эсвэл сурвалжлагч нь үүнийг биччих вэ. Ингэж дүгнэх чадвартай хүн мөн үү гэдгийг судалж үзсэн үү. Өөрсдийн хийсэн зүйлээ өөр нүдээр харж арай л илүү ач холбогдол өгч түмэндээ түгээмээр байна шүү. Эх сурвалж чинь дутуу байна. Эрхэм сэтгүүлчээ.

Зочин 2023-11-24 11:15:08

Шүүмж байна гэдэг Ангилын үзэгчидэд хүрч байна гэсэн үг гэж ойлгож байна Алдаан дээрээ суралцаад сайжруулаад явдаг биш үү

Зочин 2023-11-23 11:16:27

Жижигхэн үндэстэн бол биш шүү.

Зочин 2023-11-23 10:03:14

London Coliseum theater toirood Olon theater baigaa Ted naraas davichikhsan um chin nuguu theatheruudiig avch uldekh estoi tegeedel shumuujileed bgaan Uganda’s

Зочин 2023-11-23 09:50:35

Үнэн шүү.хатуу ч гэсэн.шүүмж сонс

Зочин 2023-11-22 21:54:51

үнэн байх шүү!!! түүх гуйвуулж яаж дураараа дургисан бол доо!!! гэхдээ яахав ямар их сая доллороор хэн явуулаад ирээ вээ??? ирэвүү!? юунд бас шуналтаад биеэ үнэлэгч нар шиг метронд бүжээд жүжээд селфидээд байгаа юм бэ???

Зочин 2023-11-22 20:27:25

Ugaasaa shuumjgui uran buteel gej bhgui shuu dee. Mongol hunii setgelgeegeer butsen uchraas ylgaa baih ni oilgomjtoi. Gadaadad tawigdaj bga anhnii jujig uchraas ih talarhuushtai bga. Aldaa onootoi ch gsen ingej buteelee tawina gdeg amjiltiin ehlel.

Зочин 2023-11-22 19:21:08

Mongolchuudiin setgemj uran durslel uran zohioliig mongolchuud l oilgono

Зочин 2023-11-22 16:35:05

Угаасаа л тиймэрхүү болно гэж мэдээд л бсан даа. Голдуу энд амьдардаг Монголчууд л үзсэн дээ.

Зочин 2023-11-22 15:59:40

amjilt. aldaa onoo garch l taaraa. Anglid tohirohgui bol hoid solongost tohiroh l bh. kkk

Зочин 2023-11-22 14:51:26

Херо баатар бид хоёр нэг иймэрхүү л юм найоуулнапаа. Лдоо зүггэр болимоор юм

Зочин 2023-11-22 13:35:57

Товчхондоо энгийн ур чадвартай байх байж энтертаймент ихэдсэн байна. Хөгжим үнэндээ авах юм байхгүй энл тэндээс хятад кино орчин хөнгөн хөгжим холиод Үндэсний юм өчүүхэн хэт их шуугиантай байсан нь үнэн. Оки гэж хүн Млнгол ахуй байхгүй юм чинь аргагүй.Гэхдээ энэ бол эхлэл амжилт хүсье

Зочин
Сэтгэгдэл бичих