
Микропластикууд бидний биед өдөр тутамдаа янз бүрийн эх үүсвэрээс нэвтэрч чаддаг болохыг шинэ тайланд дурджээ. Дутуу нярай хүүхдэд зориулсан эмнэлгийн тоног төхөөрөмж, хүүхдийн тоглоом, будаг зэрэг нь мөн эрсдэлт хүчин зүйл болох нь судалгаагаар тогтоогджээ.
Тус тайланд микропластик ялгаруулалтыг гадаа, доторх орчин, хүүхдийн бүтээгдэхүүн, эрүүл мэнд, хувийн арчилгааны бүтээгдэхүүн, хоол хүнс, ундаа зэрэг өдөр тутмын амьдралын хэв мягийн таван ангилалд багтаасан байна. Эмнэлгүүдэд хуванцар тоосонцорыг төхөөрөмж, эмчилгээний тусламжтайгаар биед нэвтрүүлж болох нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд мэс заслын өрөөнүүдэд нэг квадрат метр талбайд 9258 ширхэг микропластик ялгардаг байна.
Гайхалтай нь, нярайн тасагт судсаар хооллож буй дутуу төрсөн хүүхдүүд зөвхөн дусаах хэлхээнээс 72 цагийн турш хооллох хугацаанд 115 хүртэлх микропластик тоосонцорыг хүлээн авдаг байна.
Хүүхдийн тоглоом, будаг: Гэрийн микропластик
Хүүхдэд зориулсан эвлүүлдэг тоглоом, хүүхдийн дэвсгэр болон бусад бүтээгдэхүүн нь хүүхдийн амьдрах орчинд PET, полипропилен, полиэтилен, PVC-ийг ялгаруулдаг байна.
Хүүхдүүд тоглоомоор тоглох үеэр хуванцрын тоос залгидаг тул насанд хүрэгчдийнхээс харьцангуй өндөр байдаг аж.
Гэрийн доторх өөр нэг гэнэтийн нөлөөлөл бол будаг юм. 100 хавтгай дөрвөлжин метр талбайд будаг түрхэхэд 17-68 квадриллион полимер тоосонцор агуулагддаг байна.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу