
Шинэ судалгаагаар, амьдралын эхний 1000 хоног буюу үр тогтсон үеэс хоёр нас зургаан нас хүртэлх хугацаанд чихрийн хэрэглээнд ихээхэн өртөх нь сэтгэцийн эрүүл мэндэд урт хугацааны нөлөө үзүүлж, хожим түгшүүрийн эмгэг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүйг тогтоожээ. Бага насанд элсэн чихрийн хэрэглээ нь чихэрлэг хүнсэнд дурлах байдал, сэтгэцийн эрүүл мэнд болон тархины бүтцийн ялгаатай байдалтай холбоотой болох нь тогтоогджээ.
Судалгааны ахлах судлаач Хана Навратилова "Элсэн чихэр нь хүний амьдралын туршид бие махбод болон сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдгийг бүрэн дүүрэн ойлгох нь нийгмийн эрүүл мэндийн бодлогыг тодорхойлох, чихрийн хэрэглээний зуршлыг өөрчлөн шинэчлэхэд тус дөхөм болно" гэжээ. Суррейгийн Их Сургуулийн судлаачид Их Британид дайны дараах үед элсэн чихрийн хэрэглээг хязгаарлаж байсан болон уг хязгаарлалт цуцлагдсаны дараах жилүүдэд буюу 1951-1956 оны хооронд төрсөн 45 мянга гаруй хүний эрүүл мэндийн мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ. Их Британи 1940-1953 онуудад дайны болон дайны дараах үеийн чихрийн хэрэглээг хязгаарлах бодлого баримталж байсан бөгөөд насанд хүрэгчдийн өдөрт хэрэглэх хэмжээг ойролцоогоор 40 граммаар хязгаарласан.
“Translational Psychiatry” сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгаагаар эхийн хэвлийд байхдаа, дараа нь зургаа, 12, 18, 24 сартай эсвэл зөвхөн эхийн хэвлийд байхдаа сахрын хэрэглээг хориглож байсан оролцогчдыг хэзээ ч сахрын хэрэглээг хориглож байгаагүй хүмүүстэй харьцуулсан байна. Хамгийн удаан хугацаанд сахар хэрэглээгүй хүмүүс чихэрлэг хоолонд дурлах нь бага, насанд хүрсэн хойноо түгшүүр төрөх эрсдэл нь мэдэгдэхүйц бага байжээ. Тэдний түгшүүр төрөх эрсдэл нь хэзээ ч сахрын дэглэм барьж байгаагүй хүмүүстэй харьцуулахад 33 хувиар бага байжээ. Хүүхэд хэвлийд бүрэлдсэн амьдралын эхний 1000 өдөр нь тархины хөгжлийн чухал цонх бөгөөд энэ хугацаанд хэрэглэсэн хоол тэжээл нь тархины бүтцийн удаан хугацааны өөрчлөлтийг үүсгэж болзошгүй гэж зохиогчид тэмдэглэжээ.
https://www.euronews.com/2026/09/25/could-childhood-sugar-intake-raise-the-risk-of-adult-anxiety





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу