МЭДЭЭМОНГОЛДОООнцлох

Эдийн засгийн тусгаар тогтнолгүй эрчим хүчний тусгаар тогтнол гэж байхгүй

Хуваалцах:
Эдийн засгийн тусгаар тогтнолгүй эрчим хүчний тусгаар тогтнол гэж байхгүй

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын "Эрчим хүчний сэргэлт" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих хэд хэдэн том төсөл бий. Үүний нэг нь Баян-Өлгий аймгийн  Шижигтийн хавцал хэмээх газарт хэрэгжиж буй “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил эрчимжиж байгаатай холбоотой цахим орчинд иргэд өөрсдийн байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал, "Хүний толгой эргээд байхаар юм юу ч байхгүй. Ив ил. Тов тодорхой асуудал ш дээ. Монгол улс 1,7 тэрбум эрчим хүч импортоор авч байна. Түүний 1,4 тэрбумыг зөвхөн Оюутлгойн хэрэглээнд авдаг. Үлдсэн 300 нь бусад аймаг. Тэр дундаа уул уурхайтай газар ихэнх эрчим хүчийг хэрэглэдэг. Үүнийг хувиар бодоход баруун аймгуудад 4 хувь ноогддог. Баруун 5 аймгийн 20 жилийн хэрэглээ Оюунтолгойн 1 жилийн хэрэглээнд хүрдэггүй. Гэтэл тэр 4 хувь дээр “Эрчим хүчний тусгаар тогтнол” гэж сүр дуулиантай гуагчиж суугаа махчин хэрээний сүрэг ш дээ. 30 жилийн концессын гэрээ одоо тэгээд тусгаар тогтнол юмуу?

Концесс гэдэг чинь өндөр хүүтэй зээл гэдгийг захын хүн мэднэ дээ. Өөрөөр хэлбэл бид хятад юмуу орост үйлдвэрлэсэн эрчим хүч худалдаж авдаг байсан бол одоо өөрсдөө үйлдвэрлээд Хятадад төлбөр төлдөг болно л гэсэн үг.

Эдийн засгийн тусгаар тогтнолгүй эрчим хүчний тусгаар тогтнол гэж байдаггүй гэж мөн ч их хэлэх юм даа.

Элэнцгийн чинь баруун аймгийн тог Улаанбаатар хот эрчим хүчний ачааллаа дийлэхгүй болж байна. Мэргэжилтнүүд хэлээд байна.Түүнд санаа зовмоор байх юм. Хот тоггүй бол тэгээд дуусаа. Хөдөөгийнхөн бол аргаа олно" хэмээн байр сууриа илэрхийлжээ. 

Эх сурвалж: Тал Бичээч


Хуваалцах:
0Хаха
3Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих