
Ажлын ачаалал хэтийдсэн их ч авч буй цалин нь амьдралд хүрэлцдэггүй салбаруудын нэг нь эмч, эмнэлгийн салбал байдаг. Ачааны хүндийг үүрдэг "баатарууд" минь шантарч байна. Тэдний нэг алтан гартай эмч өөрийн цахим хуудаснаа:
"Цалингаараа амьдар гэж хараалгуулсан мэт амьдралыг өөрчлөхөөр шийдлээ. Сайн сайхан хамт олноосоо явж байгаадаа үнэхээр их харамсаж байна . Хүн ардынхаа төлөө зүтгэсэн 17 жилийн туршлага ( сурсан 6 жилтэйгээ 23 жил) ингээд үгүй болж байна. Цалин угаасаа бага байсан. Бензин хийгээд л дуусчихдаг цалинтай байсан ч аав ээж эхнэр ах дүүсийнхээ олж байгаа мөнгөөр болгоод байдаг байсан .Их олон эмч маань яллагдагчаар татагдаж шоронд орж байхыг хараад тэсэхгүй Гарч байна.хэзээ нэгэн цагт би тэдний нэг болох вий гэдгээс айж байна . Ах дүү 2 хоорондоо зодолдоод нэгнийгээ хутгалж хороосны буруутан нь амь насыг нь аврах гэж хичээсэн эмч болж ялтан болж байгааг сонсох шантармаар байна. Хүний төлөө гэсээр явж байгаад хүний өмнөөс шийтгүүлнэ гэдэг байж болох уу. Бага цалинтай өр нь нэхэгдэнэ.Өвчтөнүүд нь миний татварын мөнгөөр цалинжиж байж аятайхан бай гэж загнуулаад өдрийг бардаг эмч эмнэлгийн ажилчдын царайнаас инээмсэглэл хүсээд байгаа хүмүүсээ та нар харин өөрсдийнхөө хэлдгээр сэтгэлийн алуурчдаа .Өвчин зовлон шаналсан царайг өдөржин харж сонсож тэр шаналлыг бага ч гэсэн яаж нимгэлэх вэ гэсэн бодолд дарагдсан эмчийг их зантай гэж ойлгож байгаа хүмүүсээ би та нараас айж гарч байна.СЭТГЭЛДЭЭ ҮЛДЭЖ БАЙГАА ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫНХАА ӨМНӨӨС НУЛИМС ДУСЛУУЛАН ЯВЖ БАЙНА. Хүний эрүүл мэндээс өөр ажил хийхээр гарч байна. Баяртай баатрууд минь та бүхэндээ эрүүл энхийг сахиулах үйлсэд нь амжилт хүсье (Эмч эмнэлгийн ажилчдадаа).би муу эмч байгаагүй гэж бодож байна.Олон 10н газар мэргэжил дээшлүүлж ,монгол эмч нараасаа суралцаж хэдэн арван мянган хүн үзэж олон мянган хүнд хагалгаа хийсэн байна. Тасарсан эрхтэн залгах, (тайрах эсвэл зөөлөн эд нөхөх сонголтыг тайрахгүй үлдээх аргыг), мэдрэлийн гэмтлээс болж ажиллахгүй болсон гарыг ажиллагаанд оруулах ажлыг хятад солонгос энэтхэг багш нартай бага ч гэсэн нутагшуулсан гэж өөрийгөө боддог. Эхний тариагаа дуусгаад (хэтэрхий олон өвчтөн байдаг )дараагийн цагийн тариа хийх болоод өдөржин завгүй ачаалал хэтэрсэн сувилагчийн өмнөөс шантарч байна.Байсгээд л MRSI өвчин гэртээ авч ирнэ. (МӨНГӨ ӨГӨХ АСУУДЛЫГ ХҮЛЭЭХ БИШ ӨӨРӨӨ ХИЙЖ ЭХЛЭХЭЭР ШИЙДЛЭЭ ТЭГЭЭД ИЛҮҮЧИЛЖ ЧАДАХААР МӨНГӨ ОЛБОЛ ТА БҮХНЭЭСЭЭ ШАГНАНА АМЛАЖ БАЙНА). Ер нь эмч цагдаа биднийг аврагч гэж худлаа хөөргөж байгаад боолчилдог. Боол л өдөр шөнөгүй ажиллаад өл залгуулах жаахан юм авдаг биз дээ.дээрээс нь дуртай нэг нь загнана. Дарга нарын утас хоолонд мөнгө өгдөг байж өвчтөнүүдтэйгээ ярихад өөрөөсөө гаргана.бичиж байгаа ,бал ,цаасаа бас цалингаасаа гаргана.......сайдууд нь гадаадад эмчлүүлэх зардал өгнө гээл шоу хийнэ. тэр мэргэжилтнүүдийг нь энд авч ирж эмч нараа сургангаа олон хүн эмчлүүлж болмоор(улсын төсөв болоод ард түмэнд хэрэгтэй баймаар)......" хэмээжээ.





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2022-08-26 11:24:08
Ах дүү 2 нэгнийгээ алсан гэм нүглээ өөр хүнд тохмоор санагдсан биз. Тэгээд би алаагүй эмч л алсан гэвэл өөрт нь амар байх л даа. Нэг эхийн умайнаас багтаж гарсан нэгнээ шороонд булж чадсан ёс зүйгүй адгуус юм чинь эмчийн хувь заяа тэрэнд огт хамаагүй биз. Эмч хүнийг аврахын төлөө дарамт ачаалал үүрч явдаг болохоос хэзээ ч хүн алая гэж бодохгүй л дээ.