МОНГОЛДОООнцлох

Иргэний сэтгүүлзүй: Чимээгүй хөдөлмөрлөж, хичээж зүтгэдэг хэсэг зөндөө

Хуваалцах:
Иргэний сэтгүүлзүй: Чимээгүй хөдөлмөрлөж, хичээж зүтгэдэг хэсэг зөндөө

Ул гэснээс... Яаж ч анхаараад хэчнээн тус дэм болоод ч өөрчлөгдөхгүй, сайжрахгүй ялзарсан сэтгэлгээтэй, заавал бусдаас авах л ёстой гэх хайрцагт орчихсон. Хэт бэлэнчлэх сэтгэлгээнд автсан хүмүүс байдаг. Тэднийг ул нь гэнэ үү нэн ядуу гэнэ үү ямар ч нэршлээр нэрлээд яаж ч анхаараад тусыг эс олно.

Гудамжинд гуйлга гуйдаг олсон мөнгөөрөө архи уудаг хүмүүс яг ижил. Тэд бол та хэдэн төгрөг ч өгсөн архиа л ууна. Гэтэл хэнээс ч тус дэм хүсдэггүй, өөрөө бүхнийг болгох гэж зүтгэдэг. Чимээгүй хөдөлмөрлөж амьдралаа авч явахаар хичээж зүтгэдэг хэсэг зөндөө. Тэдэнд хэн ч анхаардаггүй, хэн ч тус дэм больё гэдэггүй.

Гэтэл тэдэнд жаахан дэм болчихвол амьдралд нь асар том өөрчлөлт гарна. Жишээ нь Монгол гэрт амьдардаг гэр бүл. 2-лаа ажил хийдэг ч олсон орлого нь ам бүлийн хэрэгцээнээс хэтэрдэггүй. Гэр нь цэмцгэр гэж янзтай. Хүүхдүүд нь өнгөлөг л байдаг. Тэд гэрээ байшин болгох бодолтой. Гэвч түүнийгээ шийдэхэд хугацаа их орно. Энэ хүмүүс өнөөх хүүхдийн 100,000₮-өө аваад иддэггүй. Яаж ч байсан хүүхдийнхээ хадгаламжид л байршуулдаг. Тэд угаасаа хүүхдэдээ хадгаламж илүүчлэх бэрх тул төрөөс өгсөн хишгийг хүүхдэдээ хуримтлуулдаг.

Төрийн ч түмний ч хайр халамж очих ёстой хүндээ бус хэт өрөвдүүлж сурсан хэсэгт л тус биш ус болж буугаад байна. Дээрх жишээ амьдралд зөндөө. Ийм л хүмүүст дэм тус нь очдог байгаасай гэж боддог доо.


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
1Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих