МОНГОЛДОООнцлох

Иргэний сэтгүүлзүй: Өргөө амаржих нярайн шарлалтын Photo360 аппараттай

Хуваалцах:
Иргэний сэтгүүлзүй: Өргөө амаржих нярайн шарлалтын Photo360 аппараттай

Өө нээрээ ээжүүдээ Өргөө амаржих нярайн шарлалтын Photo360 аппараттай юм байна лээ шүү. Өнгөрсөн 6 сард мама бид 2 шарлалт өндөр /300 хүрсэн/ гараад өрхөөс төрсөн эмнэлэгтээ оч гээд явуулсан. Үзсэн эмч маань фото аппаратанд ор манайд байхгүй гээд эмнэлэг зааж өгөөд явуулсан. БЗД-т байдаг тухайн эмнэлэгтэй холбогдоход цаг байхгүй, хоёр өдрийн дараа ирээрэй гэсэн. Тэр хооронд шарлалтаас болоод саажилттай болсон хүүхдүүдийг мэдэх тул унтаж ч чадахгүй шаналж хоёр хоносон. Тэгээд очих гэтэл та орой ирээрэй гэсэн. Хоёр өдөр цаг тоолон хүлээсэн хүн чинь энэ хооронд яагаад манай улс ийм юм бэ гэх зэргээр түмэн юм бодож стрэсстээд эмнэлгийн дарга Ж.Энхцэцэг рүү залгасан. Хуралтай байна, мессеж бичээрэй гэхээр нь уртаас урт 3 мессеж явуулсан. Танайх яагаад аппаратгүй юм, төсөвтэй биз дээ. Шарлалттай хүүхдүүд бла бла гээд юу юу ч бичлээ дээ. Тэгсэн хэсэг хугацааны дараа эргэж залгаад хүүхэд нь яаж байна, манайд цаг аваад аппаратдаа орно шдээ гэсэн.

Танайх байхгүй ээ гээд явуулсан гэсэн чинь хэн гэдэг эмч вэ гэж асуусан. Нэрийг нь санадаггүй. Явуулсан эмнэлгийн нэрийг хэлтэл эд нар ингэдэг байхгүй юу. Чи хүүхэдтэйгээ цаг аваад ирээд яаралтай аппаратд ор гэсэн. Тэгээд очтол хамгийн өөдгүй нь ямар ч оочир байгаагүй. Гэтэл хувийн эмнэлгүүд дээр цаг олдохгүй, хүлээлгэж байгаа юм. Би хэл ам хийж явж байж аппараттайг нь олж мэдсэн. Тэгээгүй хохирсон хэдэн ээж, хүүхэд байдаг бол.

Бусдаар үйлчилгээ, эмчилгээ үнэхээр шуурхай байсөөн. Ээжүүдийг төрүүлээд зүгээр л явуулчихдаггүй болсон байна лээ. Очиж үзүүлэхэд дараагийн үзүүлэх цагийг өгөөд явуулна. Тусламж үйлчилгээ шуурхай, харилцаа ч эрүүл хэвийн санагдсан. Оочир дараалал ч гайгүй. Хааяахан олон хүн таарвал ээжүүд маань аль жаахан хүүхэдтэйгээ цаг гэхгүй түрүүлээд оруулчихдаг шт, хөөрхөн. Ер нь байна аа бид нар энэ ийм тийм гэж шүүж суухаар хүүхдээ тэврээд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа ээжүүдээс очоод санал гомдлыг нь асуувал илүү бодитой үнэнд ойр юм хэлж өгнө шүү.


Хуваалцах:
5Хаха
0Таалагдсан
1Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Төстэй мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих