НИЙТЛЭЛОнцлох

Хот дээр Н.Учрал, Х.Нямбаатар хоёр учраа олсон төлөвтэй

Хуваалцах:
Хот дээр Н.Учрал, Х.Нямбаатар хоёр учраа олсон төлөвтэй

      Ардын намын дарга Н.Учралын хүчний агуулга тодорхойлогдох улс төртэй долоо хоног эхэлж байна. Тэрбээр хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлөөд оронд нь Бяруузанын Пүрэвдагва хэмээх залууг томилуулахаар улс төрийн дэмжлэг үзүүлж байгаа нь биелэлээ олох эсэх өнөө маргаашдаа шийдэгдэнэ. Нийслэлийн МАН-ын хороо, НИТХ дараалан хуралдаж нэр дэвшигчийг Ерөнхий сайдад илгээнэ. Б.Пүрэвдагвын намтрыг харахад цэвэр намын ажилтай хүн байна. Дандаа намын ажил хийж. Ардын нам дотор тасралтгүй алба хашиж, он оны эхэнд, нэг нэгэн жилээр л ахиад явсан өсөлттэй. Эдүгээ 36 настай тэрбээр Баянгол дүүргийн дарга явсан Л.Амгалангийн зээ дүү. Угсаа гарвал бол Говь-Алтай, Дундговийн гэр бүлээс гаралтай. Түүнийг дэмжиж Ардын намынхан маш хөхиүн байх аж.

Сангийн сайд асан Б.Жавхлан хамт авахуулсан зургаа олон нийтийн сүлжээнд тавьж “Чи чадна аа” хэмээн сургамжлах бөгөөд хүч оруулж. Ардын намын УИХ дахь 30-ийн бүлгийн тэргүүлэх Д.Амарбаясгалан ч дэмжих агуулгатай яриад, түүний Б.Пүрэвдагватай хамт дугуй унаж явах зураг мөн олон нийтийн сүлжээнд. Мөн 30-ийн бүлгийн Л.Оюун-Эрдэнэ “Ерөнхий сайдын эрхийн шийдвэрийг хүндэтгэж байна аа” гэсэн нь мөн л Б.Пүрэвдагвыг үгүйсгээгүй зурагтай. Гэхдээ тэрбээр, хотыг бужигнуулах, бидэнд өгсөн үнэмлэхүй эрх бүхий саналын автор, замыг өөрчилөх тустай бус гэдэг агуулгыг хэлсэн нь Х.Нямбаатарынхаа хэлсэнтэй зэрэгцэж байгаа хэрэг.

   Х.Нямбаатар  огцрох үедээ Ерөнхий сайдад хатуухан үгүүд хэлсэн. Түүнийг нь догион зөв гэгсэд байхад нөгөө талд “Ерөнхий сайд аа ингэж хэлж болохгүй” гэгсэд ч байж л байгаа юм. Юутай ч яг нэг жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ардын нам хотын даргаа сольж байна. Нийслэлийн намын дарга бол чухал алба. Монголын хүн амын тал нь оршиж байгаа хотын эрх барих намын дарга гэдэг бол мэдэж маш том албан тушаал. Х.Нямбаатараараа байх юм уу, Б.Пүрэвдагва нь болох юм уу, цаг хугацаа харуулах биз. Х.Нямбаатар МАН-ын Удирдах зөвлөлөөс дэвшүүлсэн Б.Пүрэвдагватай зэрэгцүүлэн Ж.Сандагсүрэн гэж хотын орлогч явсан хүнийг өрсөлдүүлэх таткиктай байж мэдэх. Ж.Сандагсүрэн бол Сонгино-Хайрхан дүүргийн дарга байсан, тэндээс уг суурьтай улс төрөө эхлүүлсэн хүн.

Ер нь бол анзаарахад, Нийслэл дээр Ардын намынхан эвлэсэн, зөвшсөн дүр зураг тодорч байх шиг. Хот руу анхнаасаа “дайрсан” Э.Бат-Амгалангийн хүн гэгдэх Г.Жаргалсайханг нэг орлогчоор, нөгөө нэг орлогчоор А.Амартүвшинг томилох төлөвтэй болоотохсон шиг байна. Нэг ёсондоо, МАН-ын даргын бодож буйгаар,бас талуудад “Хонь бүрэн” зарчмаар хуваасан байдал харагдана. Энэ нь ч намынхаа ерөнхий эв нэгдлийн үүднээс зөв биз ээ. Хотод энэ гурван дарга жинхэллээ гэхэд А.Амартүвшин нь туршлагатай, хотын ажлаа илүү мэдэх нь , явуулж, хийж ирсэн нь ойлгомжтой үзэгдэнэ. Ерөнхий сайд Н.Учрал амралтын өдрүүдэд Булган аймагт, газар тариалан, мал аж ахуйн чиглэлтэй томилолтыг хийгээд ирэв бололтой.

   Түүний Ерөнхий сайд болсоноос хойшхи хөдөө тийш гарсан анхны томилолт байв уу даа. Ерөнхий сайд болоод яг тавь хонож байгаа Н.Учралд сорилтууд ар араасаа бэлнээ тавигдсаар байх нь ойлгомжтой. Зуун хоног нь удахгүй болно. Наадам өнгөрөөсгээд л. Тэр үед “ярих юм” арвитай байх ёстой, амжилттай байх ёстой. Ардчилсан нам засагт орохгүй, “авлигачидтай” нэгдэхгүй гэж ил цагаан хэлцгээлээ. Гэхдээ тэдний яриан дотор “Үхэр дотор гиваа” гэдгийн утга хадгалаатай л байгаа юм. Тэд ихэнхдээ “Засаглаж чадахгүй байгаа бол түүнийгээ хэл ээ. Бидэнд ажлаа өг өө “ гэж их үгийг хэлж байгаа. Ерөнхий сайд Н.Учрал үүнд л хариу өгсөн улс төр, өөрчлөлт хийж байж 100 хоногоо угтах ёстой.

З.НОМУНТӨГӨЛДӨР


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
1Пөөх

Сэтгэгдэл бичих

НЯМБААТАР 2026-05-25 15:32:43

УЧРАЛ БАЦААН УЙЛААД ГУЙГААД ИРЭХГҮЙ ХААЧИХ ЮМ !

Зочин
Сэтгэгдэл бичих