НИЙТЛЭЛОнцлох

Танилц, Б.Батцэцэг сайдын хууль бус бизнесийн ноцтой 4 баримт

Хуваалцах:
Танилц, Б.Батцэцэг сайдын хууль бус бизнесийн ноцтой 4 баримт

Сүүлийн хоёр сарын турш сэтгүүлчид  төрийн компанид эзэн сууж, гадаад паспортыг дангаараа хүч түрэн хэвлэж төрийн их хэмжээний мөнгөөр тоглож байгаа Б.Батцэцг сайдын тухай  баримттай мэдээллийг цацсаар байна. “Өрөг.мн”  сайтын сэтгүүлч У.Болортуяагийн энэ талаар эрэн сурвалжилсан нэвтрүүлэг өчигдөр цацагдаж сайд эмэгтэйн тухай олон ноцтой баримт ил болж, сайдын өмнө хэлсэн мэдэгдлүүд худлаа гэдэг нь илчлэгдэв. Онцлох гурван баримтыг хүргэе. 

Баримт 1:  Гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчийн компанийг Гадаад харилцааны сайдын компанид ажилладаг эмэгтэйчүүд эзэгнэж төрийн мөнгөөр өөд уруугүй тоглосон олон баримт дэлгэгдсэн. Б.Батцэцэг сайд үүний хариуд “Тэд надтай эрх зүйн хамааралгүй. Манай компанийн бэлттгэсэн чадварлаг мэргэжилтнүүд хаана ч эрэлттэй болохоор л ажиллаж байгаа биз” гэсэн утгатай мэдэгдэл хийж байв. Гэтэл сэтгүүлч У.Болортуяа гадаад паспорт хэвлэдэг “Төрийн үнэт цаас хэвлэл” төрийн өмчит компани Б.Батцэцэг сайдын хувийн  “Экопак” компанитай нэг хашаанд, нэг дор оффислож ажилладгийг олоод дэлгэчихлээ. Энэ бол гадаад паспортын бизнес Гадаад харилцааны сайдын бизнес болчихсоны хамгийн том нотолгоо.

Баримт 2: Б.Батцэцэг сайдын компаниудад нягтлангаар ажилладаг Б.Сувдмаагийн “Жордон топпен трейд” компани гадаад паспорт хэвлэдэг төрийн компанид ямар ч тенпергүйгээр 41 тэрбумын бараа үйлчилгээг гурван жилийн турш шахсаныг Үндэсний аудитын газар илрүүлж УБЕГ-ын даргад удаа дараа сануулсаар ирсэн ч тэд тоохгүй явсаар өнөөг хүрчээ. Энэ газрын дарга нар Б.Батцэцэг сайдтай халаас нэгтэй юм биш үү гэх хардлага таамаг нэвтрүүлгийн нэг содон өнцөг байв. 

Баримт 3: Б.Батцэцэг сайд гадаад паспортын бизнесийг атгасныхаа төлөө жилд 3.7 тэрбумын цэвэр ашиг халаасалдгийг сэтгүүлч У.Болортуяа ухаад гаргаад ирлээ. 

Баримт 4: Б.Батцэцэг сайдын талаас эхэндээ гадаад паспортын бизнесийг мэдэхгүй гэж мэлзэж байсан ч сүүлдээ “Манайхаас өөр компани чадахгүй учрааас төр гуйсан. Төр гуйсан учраас бид алдагдалтай ч гэсэн хэвлээд явж байна” гэсэн утгатай тайлбар унагаж харагдсан. Гэтэл манай улсад үнэт цаасаар хэвлэлийн ажил явуулах боломжтой 7 компани байдгийг  сэтгүүлч  У.Болортуяа ил гаргаж мэдээллээ. Гадаад паспорт хэвлэх чадалтай долоогийн долоон  компани байсаар атал Б.Батцэцэг сайд асар том арын хаалгаар паспортны бизнесийг ганцаар эзэмшсэн болж таарч байна.

 

 

Эх сурвалж: Өрөг.мн

 

 


Хуваалцах:
0Хаха
0Таалагдсан
0Гунигтай
0Нүдний булай
0Пөөх

Сэтгэгдэл бичих

Зочин
Сэтгэгдэл бичих