
Энэ намар баавгай их үзэгдэмтгий байна. Дорнод, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтий, ерөөс хаа сайгүй баавгай довтлоод, ард иргэд болгоомжлон барих, туух, хүлэх, уургалах гээд арга бүхнээ барж байна. Хоол тэжээлгүйдээд тэр юм билээ л дээ. Эх оронд ингэж зэрлэг баавгай хоол хошгүйдэн олноор үзэгдэхтэй зэрэгцэн, Монголын улс төрд ирэх оны сонгуулиар Ерөнхийлөгчийн болохын хүслэнтнүүд одноос олон боллоо.
Лавтайяа хорь, гучаад хүн “Би ч Ерөнхийлөгч болно, би ч болох боломжтой” гэлцэн хорхойтсон баавгайс мэт болон улайрцгааж байна. Угтаан бол улс төрд, дээд эрэмбэ рүү ингэж улайрагсдаас ард түмэн түмэн, олон нийт илүү болгоомжлох ёстойгоо мөн зэрэгцэн ухаарцгааж байгаа нь маш сайн хэрэг. Ард түмэн Ерөнхийлөгч болохын төлөөнөө юу ч хийхээс буцахгүй бологсдыг үнэндээ шоолон тохуурхаж , мушийн инээцгээж байна. Одоо бүр тэргүүн хатагтай хэн байх бол гэж бичицгээж үзэгдэнэ. Тоглоом тоотой нь дээр, цэр бээжинд, бөөр бөгсөнд байх учиртай гээд ёс зүйг сахиулсан олон үг бий л дээ. Өнөөдөр Монголын улс төрд болж байгаа бүх үйл явц, гагцхүү хэн Ерөнхийлөгч болох бол гэдэг дээр бүх өрөг явж байна. Барьцаа, бэхэлгээ, сэдрэл бүгд ингэж өрнөж байна. Хорхойссон баавгай мэт улайрцгааж байгаа нөхдөд санууштай үгийг Дамдины Цогбаатар гишүүн хэлсэн харагдана. “Би Ерөнхийлөгчид жижигдэнэ. Монголын төрийн эрэмбэ, босго том” гэж тэр хэлжээ. Ухаантай хүний үг.
Үнэндээ бол цэргийн сургууль төдий төгссөн, Ерөнхийлөгч болох донтнуудын дэргэд Дамдины Цогтбаатар бол хамаагүй илүү боловсролтой, хамаагүй илүү соёлтой, хамаагүй ёс зүйтэй сэхээтэн. Оюун санаатай хүн. Д.Цогтбаатар Ерөнхийлөгч болоход жижигдэхгүй. Харин тэр “Би жижигдэнэ” гэдэг үгээрээ мөнөөх донтнуудыг л жижигдэнэ гэдгийг бат нот хэлж байгаа юм аа. Өнөөдөр Ерөнхийлөгч болно хэмээн ёргих тэр олон хүнээс МАН талдаа Г.Занданшатар нь арай боловсролтой, арай цэвэр, АН талдаа Лу.Гантөмөр нь арай ухаалаг, арай тулхтай харагдаж байгаа юм. Гэвч энэ хоёр маань бусад нөгөөх дуртануудтайгаа нийлээд Монголын улс төрийн сүүлийн он жилүүдэд гаарсан авлига хулгайг зассангүй, илааршуулсангүй энэ хүрч ирсэн нь нууц бус аа. Энэ хоёр хүнээс даваадуулан, цаана нь хэлэхэд ойрмогт хуульч Содовсүрэнгийн Нарангэрэлийг Ерөнхийлөгч байж болох тухай бичсэн үзэгдэнэ. С.Нарангэрэл бол ухамсарт үйл хэрэг бүхнээрээ ёс зүй, ёс зүйн засаглалаар үндэстэн эргэн бэхжих, сэргэн мандахыг сурталдаж, оюун санаагаа чилээж ирсэн хүн. Энэ бол гарцаагүй. Монголын бүх уналт үүнээс эхтэй. С.Нарангэрэл бол бүх цаг үед шударга ёс, хуулийн засаглал, төрийн ариун үйл ажиллагааны мөрдлөгийг сахиж, түүнийг энэ биеэрээ үлгэрлэж ирсэн сэхээтэн. Түүний амьдрал бүхэлдээ цэвэр тунгалаг.
Нэр төр, намтарт нь алив харш ямар ч толбогүй амьдарч ирсэн хүн гэвэл хилс болохгүй ээ. Монгол улс С.Нарангэрэл шиг ёс зүйг дээдлэгч, шударгын илдэч, оюун санааны өндөр нинжин сэтгэл бүхий Ерөнхийлөгчтэй болбол үнэхээр сайн хэрэг билээ. Дорнын улс төрд, төрийн соёлд далан гурван нас бол идэр нас. Дамдины Дэмбэрэл гэж тодорхой парламентч 75 нас хүртлээ УИХ-д зургаан удаа сууж, нэр төртэй спикер байв. Одоо ч ажиллаж чадахаар эр бие, хичээл зүтгэлийг тэр хүнээс үзэж болдог. Түүний “Ёс зүйт төр” гэж даацтай бүтээл бий.
Д.Дэмбэрэлийн “Ёс зүйт төр” нь Содовсүрэнгийн Нарангэрэлийн яриад хэлээд байдаг, ёс зүйн тухай сургаал, номлолыг бүхэл сууриар нь багтаасан байдаг. С.Нарангэрэл ч энэ талаар хэдэн боть оюун санааны бүтээлтэй хүн нь дамжиггүй. Далан гурван настай С.Нарангэрэл бол өдгөө Ерөнхийлөгчид дэвшихээр зүтгэх донт “ангаахайнуудын” дэргэд бүргэд юм. Ёс зүйн бүргэд юм. Улс оронд реформ хийх бүргэдийн хүч бүхий онол, практикийн соён гийгүүлэгч, хуулийг бичигч, нэн тодорхой хүн юм. У.Хүрэлсүх түүнд Чингисийн одон өгсөн нь олгосон бүх шагналуудын нь хамгийн оносон нь бөгөөд оргил нь болсон юм. “Л.Түдэвийгээ сонгохгүй яав дээ” гэдэг нэг тийм үндэстний харамсал байдаг байх аа.
Б.ЗОЛБАЯР





Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tug.mn хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу
Зочин 2026-09-10 05:03:53
Энэ бол гарцаагүй үнэн
Зочин 2026-09-10 00:38:56
Академич С.Нарангэрэл гуай Монголын хуульчидын эцэг болсон хүн ерөнхийлөгч болбол зохистой
Зочин 2026-09-09 14:22:02
Нарангэрэл Намбарын Энхбаярыг өмгөөлж байхдаа: Та их өрийг шийдсэн хүн учир тэр мөнгөний 10 хувийг та авах ёстой шүү гэж байсан хүн дээ. Үнээс үзвээл ямар хүн бэ гэдгийг дүгнээрэй
Зочин 2026-09-09 14:09:12
Тэрүед ТҮДЭВ ГАРСАн болщалөөр болох ыайсан Й
Зочин 2026-09-09 12:20:10
Нарангэрэл багш бол үнэхээр мундаг хуульч шүү би шавь нь юмаа . Багшдаа амжилт хүсье э
Улин хуцагч их Жавьж нь 2026-09-09 12:02:13
Тэгж яривал анх Л.Түдэв П.Очирбат гэж 2 хүн e рөнхийлөгчид өрсөлдөхөд үхэр монголчууд Оожоог сонгосныхоо горыг ханатал амссан юм шүү.Аугаа их соён гэгээрүүлэгч их гүүш Л.Түдэв гуай бол улс орныг удирдахад хүрээд илүү гарах хүн байлаа.Оожоо Түдэв гуай 2 н халз мэтгэлцээний хэсгээс та бүхэндээ толилуулья. Асуулт:Оожоогоос Та хэдэн улсын хэл мэддэг вэ? Хариулт би болбоос хуучнаар ЗХУ д дээд боловсрол эзэмшсэн орос хэл дээр дипломоо хамгаалсан англи хэлийг судлаж байна. Л.Түдэв амбагайн хариулт: Би аялгуу сайхан монгол хэлээрээ зохиол бүтээлээ туурвидаг шүү.Англи орос испани франц хятад хэлнээс орчуулга хийдэг эспаронто хэлээр би Жeнeвт олон улсын бага хурал удирддаг.Энэ хэлээрээ дэлхийн эрдмийн ноён оргилуудтай санал боплоо солилцдог.Ингэж л харьцангуй хоёр хүн улсаа удирдахаар өрсөлдсөн юм энэ мэтгэлцээнээс сонгуулийн хувь заяа бараг шийдэгдсэн гэхэд болно.Ийнхүү ардчилал чөлөөт зах зээлийн эдийн засаг ярьж,ямар ч туршлагагүй нусгайчууд Да.Ганболд Баабар Элбэгдорж,Гончигоо мэтээр тархиа угаалгасан бүхэл бүтэн араатанлаг хүн сүргүүд Монгол улсаа самрах аяндаа ханцуй шамлан орсон юм шүү.Эрх чөлөө тусгаар тогтнол гэж юу вэ?энэ асуултанд эд нар үнэхээр хариулж чадаагүй юм шүү.35 жил зогсолтгүй улс монголоо иргэдтэйгээ мөлжиж дарангуйлахад боловсрол ухаан хэрэггүй болчихож байгаа юм.